ЭРҮҮЛ МЭНД

24 сумын эмнэлэг туулах чадвар сайтай, тусгай тоноглогдсон машинтай боллоо

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан /2024.11.22/ Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь аймгийн сумдын Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад түргэн тусламжийн чиглэлээр тусгайлан тоноглосон автомашинуудын өгч, түлхүүрийг нь гардууллаа.

Мөн энэ үеэр цаашид бүх сумдын эрүүл мэндийн төвийг зөөврийн амьсгалын аппараттай, дефибрилятортой, хүчилтөрөгчийн баллонтой туулах чадвар сайтай машинаар хангах ажлыг зохион байгуулна гэлээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон, түргэн тусламжийн 75 автомашин нийлүүлэхээс I, II ээлжээр 44 машиныг нь өгөөд байна.

Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн орлогч Хосе Диаз Санчез эдгээр автомашин нь туулах чадвар сайтай, Монгол орны эрс тэс цаг агаарын нөхцөлд зориулан тусгайлан тоноглогдсон, III ээлжийн машиныг энэ ондоо багтаан бусад алслагдсан сумдын эрүүл мэндийн төвд өгнө гэв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 23, 2024 11:31

Хүний зүгээр өгч байгаа юмыг энэ нэг сайд гээч юм өөрөө өгч байгаа юм шиг хадаг барьчихсан ч байх шиг?

Зочин
Зочин
11 сар 24, 2024 15:12

Түргэн тусламж яахав ээ. Төрийн а-лба, дарга сайд нарын хэрэгцээнд үнэтэй жийп худа-лдаж авдагаа больё!

Ариунаа
Ариунаа
11 сар 24, 2024 15:25

Гадныхан ч манай улсыг ч янз бүрээр их туслаж дэмжиж харж үзэх юмдаа.Манайхан даанч урамгүй хайр гамгүй хандаж ашиглах юмдаа.

Холбоотой мэдээ

Back to top button