Гадаад мэдээ

Украин ОХУ-ын шинэ баллистик пуужингийн сэгийг судалж байна

ОХУ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.11.14/ Украины Днипро хот руу Орешник нэртэй шинэ баллистик пуужингаа харвасан. Тэгвэл Украины мэргэжилтнүүд тэрхүү пуужингийн сэгийг судалж эхэлжээ. Шатаж хэд хэдэн хэсэг болсон сэгийг байршлыг нь нууцалсан шинжлэх лабораторид байршуулсан байна. Украины мэргэжилтнүүд үүнтэй ижил зэвсгийг сэгийг судалж, хэрхэн тэдгээр зэвсгийн ямар арга хэмжээ авбал тохиромжтой гэдгийг тодорхойлох гэж ажилладаг юм.

Орешник пуужинг ОХУ дуунаас хурдтай нисдэг учир ямар нэгэн агаарын довтолгооноос хамгаалах системээр устгах боломжгүй гэж мэдэгдсэн. Украин мэдээлэхдээ тус пуужин Днипро хот руу нисэхдээ цагт 13 мянган км хурдалсан гэжээ. Орешник бол дундаж зэргийн тусгалтай баллистик пуужин. Дундаж зэргийн тусгалтай баллистик пуужингууд 5,500 км-ын зайд цохилт өгөх хүчин чадалтай. Атомын бөмбөгтэй орнууд баллистик пуужинг цөмийн бөмбөгөөр цохилт өгөх зорилготой бүтээдэг билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 25, 2024 13:50

ЯАНАА УКРИАНЧУУДАА ЭНЭ ПУУЖИН ЗӨВХӨН ЭХЛЭЛ НЬ ШҮҮ ДЭЭ ДАРААГИЙХ НЬ БОЛ ТА НАРЫГ МИНЬ ГАЗАРТАЙ НЬ ТЭГШЛЭХНЭЭ БУУГААД ӨГЧИХӨӨ ДАЙНД СҮЙДСЭН ХОТ ТОСГОДЫГ МИНЬ СЭРГЭЭГЭЭД ӨГЧИХӨӨ ГЭЭД ГУЙГААД ҮЗЭЭЧ ЗЭЭК МИНЭЭ БАЛАРЛАА ШҮҮ НАЙЗАА.ОРОСЫГ СӨРӨӨД САЙНАА ҮЗСЭН УЛС ОРОН БАЙХГҮЙ ШҮҮ МИНИЙ ӨВӨӨ ХИЙТЛЭЭР ЯАЛАА ИЧЭЭНДЭЭ НУГАСАНДАА ХУТГАЛУУЛЖ ЧАДАРСАН.ЯПОНЧУУД ГАЗАР АГААР ТЭНГИСТ ХҮҮРЭЭ ТАРААЛГАЖ ЗА ЗА БОЛЬЧИЙ ГЭЭД БУУЖ ӨГСӨН ТА НАР АРАЙ Л ЖИЖИГХЭН БАЙНАА БОДОЖ ҮЗЭЭРЭЙ ТА НАРЫГАА ХАРЖ БАЙГААД ШОРООТОЙ ХУТГУУЛМААРГҮЙ Л БАЙХ ЮМАА ӨРӨВДӨӨД БАЙХ ЮМ ХОГИЙН ХӨГШИН ТӨМСӨГ БАЙДЕНГ БҮҮ ДАГА ТЭР ОДОО ТЭТГЭВЭРТЭЭ ГАРЧ БАЙГАА

Холбоотой мэдээ

Back to top button