Нийгмийн

Монголбанкны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас “Төв банкны зорилт, засаглал, үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Монголбанкны Г байрны хурлын танхимд зохион байгуулах гэж байна. 

Тус эрдэм шинжилгээний хурлын зорилго нь эдийн засаг, санхүү, хууль зүйн чиглэлээр судалгаа хийдэг судлаач, эрдэмтэд болон оюутнуудыг дэмжих, бүтээлүүдийг нь нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.

Эрдэм шинжилгээний хурлыг судлаачид, оюутнууд гэсэн үндсэн хоёр ангиллаар зохион байгуулах ба илтгэл хэлэлцүүлэх байдлаар цахимаар болон танхимд нэгэн зэрэг явуулна. Тиймээс уг эрдэм шинжилгээний хуралд нийт судлаачид, оюутан залуус Та бүхнийг илтгэл хэлэлцүүлэн өргөнөөр оролцохыг урьж байна. 

Хурлын удирдамжтай энд дарж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button