Нийгэм мэдээ

Ашиглалтад ороогүй барилгад захиалга өгвөл тэмдэглэгээ хийлгэх хэрэгтэй

Сүүлийн жилүүдэд иргэд баригдаж буй барилга буюу ашиглалтад орох болоогүй барилгад урьдчилан захиалга өгдөг болсон. Зарим тохиолдолд дээрх барилгууд ашиглалтад орохоосоо өмнө царцаж, иргэдийг хохироох тохиолдол элбэг байдаг.

Энэ тохиолдолд улсын бүртгэлийн урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх шаардлагатай. 

Тодруулбал, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.10-д зааснаар:

10.10. Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

10.6-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:

  • 10.6.1.өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг;
  • 10.6.2.газар өмчлөх эрх олгосон шийдвэр;
  • 10.6.3.газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг;
  • 10.6.4.иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт;
  • 10.6.5.барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг;
  • 10.6.6.тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг;
  • 10.6.7.улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт;
  • 10.6.8.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт.

Мөн иргэний хуулийн 185 дугаар зүйлд:

185.1. "Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно" гэж заасан байдаг.

Иймээс ашиглалтад ороогүй барилгууд зарим тохиолдолд царцах тохиолдол элбэг байх бөгөөд энэ ч утгаараа найдвартай баталгаатай байдлаар бүргүүлэх нь иргэдэд учрах хохирлын хэмжээ болон аюулаас сэргийлж байгаа хэрэг юм. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button