Папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт орон нутагт эхэлж, нийслэл бэлдэж байна

Манай улс дархлаажуулалтын тухай хуульд 2024 нэмэлт өөрчлөлт оруулснаар хүний хөхөнцөр /папиллома/ вирусийн эсрэг вакциныг товлолоор хуульчилсан. Тодруулбал, энэ арваннэгдүгээр сараас улс орон даяар 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүддийг уг дархлаажуулалтад хамруулах юм.
Одоогийн байдлаар орон нутагт папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн бол нийслэлд бэлтгэл ажил хийгдэж байна. Нийслэлийн ЕБС-ийн 11 настнууд хэзээнээс вакцинд хамрагдах тов өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна.
Хүний папиллома вирус нь 200 орчим төрөлтэй, бэлгийн замаар халдварладаг. Уг вирусийн 16, 18 дахь хэв шинжийн халдвар хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй. Ингэхдээ эмэгтэйчүүдэд умайн хүзүү, эрэгтэйчүүдэд ам залгиур, шодой, түрүү булчирхайн хорт хавдраар өвдөхөд хүргэдэг аж.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.