Нийгэм мэдээ
СЗХ: III улиралд биржийн бус зах зээлд ₮934.7 тэрбумыг татан төвлөрүүлсэн
2024 оны III улиралд биржийн бус зах зээлд нийт 924.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл бүртгэгдэж, бодитоор 934.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 46.4 хувиар, 2022 оны мөн үеэс 141.3 хувиар өссөн үзүүлэлт болсон аж.
Үүнээс гадна 23.8 сая ам.долларын үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл бүртгэж, 20.9 сая ам.доллар татан төвлөрүүлсэн байна. Нийт төгрөгөөр бүртгэгдсэн бондын дундаж хүү нь 19 хувь.
Харин хугацаагаар нь харвал зургаан сарын хугацаатай бонд гурван хувь, 12 сарын хугацаатай бонд 74 хувь, 18 сарын хугацаатай бонд 16 хувь, 24 сарын хугацаатай бонд найман хувийг бүрдүүлжээ. 2021 оны есдүгээр сараас хойш нийт 702.8 тэрбум төгрөгийн бондын хугацаа дуусаж, эргэн төлжээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.