Гадаад мэдээ

АНУ-ын албан тушаалтан Украин дайнд байлдах насыг 25-аас 18 болгохыг санал болгожээ

Украин армийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд дайнд байлдах насыг 25-аас 18 болгож бууруулахыг нэгэн АНУ-ын албан тушаалтан лхагва гарагт /2024.11.27/ санал болгосон байна. Тэрхүү албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлэл өгч байхдаа Украин дайны талбар дээр алдсан цэргүүдээ нөхөхийн тулд хангалттай хэмжээний шинэ цэрэг бэлтгэж мөн татахгүй байна гэжээ.

Тэрбээр “Одоо хэрэгтэй байгаа зүйл нь хүн хүч. ОХУ зүүн бүсэд ахиц гаргаж байгаа нь үнэн, тогтвортой ахиц гаргаж байгаа. Мөн тэд Курск мужид украин цэргүүдийг түлхэж эхэллээ. Байлдааны талбарыг харахад одоо цэрэг татлага явуулж, хүн хүчээ нэмэх нь мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна” хэмээсэн юм. Мөн Германы албан тушаалтнууд хөшигний ард Украиныг цэрэг татлагын насаа бууруулахыг уриалж байгаа гэж нэгэн эх сурвалж хэлсэн байна.

ОХУ-ын цэргүүд 2022 онд дайн эхэлснээс хойш үзэгдээгүй хурдацтай урагшилж байгаа талаар дайн шинжээч болон блогчид мэдэгдсэн. Тодруулбал өнгөрсөн сарын хугацаанд ОХУ-ын цэргүүд Лондон хотын тал хэмжээтэй тэнцэх газрыг хяналтдаа авсан байгаа юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайнд байлдах насыг 27-гоос 25 болж бууруулсан. Гэхдээ Украины албан тушаалтнууд одоо байгаа цэргүүддээ өгөх хангалттай зэвсэг хэрэгслийн нөөц улсад нь байхгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2024 22:13

АНУ-ынхан сүүлчийн ганц Украиныг ч �##�уулахаар шийджээ.

Зочин
Зочин
11 сар 30, 2024 00:18

яана даа. 18 тай хүүхдүүд байлдах нээ

Зочин
Зочин
11 сар 30, 2024 00:19

Эгүүр сайтынхан үг тасладгаа болиоч, хэддүгээр зуунд яваад байнаа

Зочин
Зочин
11 сар 30, 2024 09:17

ЗА ЁСТОЙ ГУЦНА БИЗ 18 ТАЙ НЯЛХ БАЛЧИР АТИРАА НЬ ГАРААГҮЙ АМНЫХ НЬ САЛИА АРИЛААГҮЙ МАНГАР БАЦААНУУД АНХЫ БУУН ДУУ ТЭСРЭЛТИЙН ЧИМЭЭНД ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ГАРГАЧИХНА ЮУН БАЙЛДАХ ЖИНХЭНЭ БЫСДА БОЛНО ТЭГЭЭД Ч ЭНЭ НЭГ МАНГАР БАЦААН ЖҮЖИГЧИНГ ТА НАР САЙН ШРУПДЭЖ БҮХЭЛ БҮТЭН УЛСААР ХҮН АРДТАЙ НЬ ТОГЛООД ХАЯЧИХЛАА.УКРИАНЫ ДОТООД ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦДОГ ХЭН БЭ? ТА НАР ТИЙМ САЙН ЮМ БОЛ ЦЭРГЭЭ ОРУУЛААД ЖИНХЭНЭ АЛАЛЦААЧ АМЖИХ УУ? ГӨЛӨГНҮҮДЭЭ ЭНЭ ДАЙНЫГ ЗОГСООХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛАХ ЁСТОЙ БУС УУ? АЦНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button