XII сарын 10-ны дотор Засгийн газар төсвөө дахин боловсруулж, УИХ-д өргөн барина

2025 оны тасөвт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан билээ.
2025 оны төсвийн тухай хуулийн хамт баталсан хууль тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг оруулж ирсэн.
Үдээс өмнөх хуралдаанаар төслийг эцэслэн батлах саналын томъёоллоор санал хураахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.
Иймд Дэгийн тухай хуулийн 90.8 болон 90.3 зааснаар Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хурал хийв.
Улмаар тус байнгын хороодоос “2024.12.10-ны дотор Сангийн яам буюу Засгийн газар 2025 оны төсвөө дахин боловсруулж оруулж ир” гэсэн шийдвэр гаргасан.
Ингэснээр 2025 оны төсвийг нэг удаагийн дэгээр хэлэлцэхгүй. Засгийн газар 2025 оны төсвийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барихаар болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.