УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Иргэд ажлаа таслахгүй махийвал татвар, НДШ ТӨЛНӨ, гишүүд чуулгандаа суувал урамшуулал АВНА

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.29/ хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралд байнга суудаг гишүүдээ урамшуулдаг болох санал гаргасан.

Тэрбээр хуралдааны үеэр “Гишүүд хоёр өдрийн чуулганы хуралдаанд бүтэн сууж байх ёстой. Зайлшгүй тохиолдолд чөлөө авах нөхцөл нээлттэй. Дэгийн тухай хуулиар чуулган болон байнгын хорооны хуралдаанд сууж байгаа гишүүн тухайн өдрийн хурлаас түр гарах бол хурал даргалагчаас заавал зөвшөөрөл авдаг байх ёстой. Гэвч манайхан тэгдэггүй. Орж ирж бүтгүүлчхээд гарчихдаг гишүүн нэлээд байна. Маш олон гишүүний ирж харагдаад байгаа боловч яг санал хураалтад 70 гаруй гишүүн л ордог. Тиймээс жижүүр юм шиг байнга сууж байдаг гишүүдээ урамшуулдаг тогтолцоог гаргах нь зөв байх гэж бодож байна” гэсэн юм.

Тэгэхээр УИХ-ын даргын уг саналаар бол гишүүдийг хурлаа "таслаагүйн" төлөө урамшуулал авах болж байна.

Уг нь УИХ-ын нэгдсэн чуулган долоо хоногийн пүрэв, баасан гарагт буюу хоёрхон өдөр л хуралддаг. Тухайн хуралдаанд суух, хууль санаачлах, хэлэлцэх, саналаа өгөх нь тэдний үүрэг. Мөн парламентад ард түмнийг төлөөллийг хангах хариуцлагын асуудал.

Чуулганд сууж, ажлаа хийж, суух ёстой хуралдаа суусныхаа төлөө тэд өөрсдийгөө урамшуулдаг болох нь хэр шударга вэ.

Гэтэл жирийн иргэд нь ажлаа тасалбал халагдана, махийгаад зүтгэвэл татвар болон НДШ-д шулуулах "мангас" шиг систем ажиллаж байна.

Харьцуулаад үзэхэд хэр шударга санагдаж байна вэ. Ард түмнийг төлөөлнө гэж сонгогдчихоод урамшуулал автлаа улайрдаг байх нь өөрөө ёс зүйгүй үзэгдэл юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Энэ нээрээ ална аа яана даа энэ хүмүүсийг арайч ингэтлээ ялзарсан гэж бодоогүй байсан.

Зочин
Зочин

Энэ чинь харин нэлээн сумтай этгээд юм бишүү

Зочин
Зочин

Энэ ажлаа хийх дургуй байгаа хумуусийг хурдан челеелеед орны хун дэвшуулэх хэрэгтэйдээ, олны улс орны ажлыг саатуулж болохгуй биздээ …

ффффф
ффффф

арай ч дэ өөрсдийнх нь ажил үүрэг биз дэ. Долоо хоногт 2 өдөр ажилдаг ч гэх шиг болимоор юм

Зочин
Зочин

эргүү уцыг зайлуулаачээ

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг

Жинхэнэ солиорсон ийм даргатай их хурал ер байхын ч шаардлага алга. Тэд хуралдаа суух нь үүрэг нь байтал ирсэнийх нь төлөө урамшуулал өгнө гэж ямар солиотой үг вэ?

Зочин
Зочин

Хуралдаа суухгүй бол хариуцлага тооцох ёстой юм бишүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шагнах гээд байгаа юм бишүү

Иргэн
Иргэн

Дандаа өлөн мулгуу хүүрнүүдээр дүүрчихсэн юмуу хаашаа юм бэ

Зочин
Зочин

Тэнэгтэхээ болихгүй бол огцруулна шүү. 76-гаа 50-аар нэмсэн нь гол алдаа. Дарга нарын голдуу / бараг л дебил голдуу нөхдүүд ороод ирсэн /

Зочин
Зочин

Жижүүр л ажлаа хийх ёстой юу, арай ч дээ. Би бас ажилдаа ирдэг гээд урамшуулал авмаар байна

Зочин.
Зочин.

Чуулган таслаагүй гэж урамшуулах бус тасалснаа торгож шийтгэх нь шударга ёс !

Зочин.
Зочин.

Сэтгүүлчид суудлыг нь хараад бүртгээд бүртгэлээ талбай дээр тавиад өгөөч.

Зочин
Зочин

Ажлаа хийсний төлөө урамшуулал авна гэж юу гэсэн үг юм бээ энэ чинь одоо. Дургүй бгаа бол больчих хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүд хичээлдээ суулаа гээд урамшуулал авах юмуу тэгээд. Энэ дандаа 1 ийм солиотой солиотой юм сэдэж байх юм даа.

Зочин
Зочин

Чи хуц нь юм бол наадуулаа сайн хариулах даа

Иргэн
Иргэн

Юу хуцалдаад байгаа юм????
Яах гарч ирсэн худгайчууд вэ????
Бузарууд үхвэл таарна????

Zochin
Zochin

Bitgii huts bi tatvar tuluhch shyy s#a chi arai ch dee lalaraa

Зочин
Зочин

Юу гэсэн үг вэ. Хуралдаа суухгүй хувийн ажлаа амжуулсан бол шууд авч хаяхын оронд шагнал өгч давраах яасан их тоглоомтой дарга вэ.Ард түмний төлөө төрсөн биеэ махийтал зүтгэнэ гэж гарч ирсэн улс биздээ. Авч хаясан ч араас нь гарч ирэх жинхэнэ сэтгэлтэй хүмүүс олон байна шүү. Болохгүй бол бүгдий нь соль. Яасан их мөнгөтэй улс вэ эээ....

зочин
зочин

энэ амарбаясгалан ёстой тархиндаа баастай нөхөр шүү. үргэлж улсаа хоролсон тэнэг юм сэдэж бдаг- одоо энэ хуралдаа суусан хүнийг урамшуулах, гурилын импортыг тэглэх, малчдын нөхөрлөл гээд л мунхаг 2 юм сэдэх юм аа

Зочин
Зочин

Энэ зэвүүн нүдэт атигар тун явуургүй хор найруулагч шүү. Эрдэм ухаанаар биш, эргүү бодлоор л юм хийх гэнэ шүү. Өөрийгөө өмөөрч УИХ-с гээд л мэдэгдэл гаргана ...их солиотой.

Зочин
Зочин

Ёстой дүп…

Зочин
Зочин

Энэ хулгай хиих идэх аргаа их боловсронгуй бологхымаа ард түмнийг төлөөлөөд арагдуулж ажил хийнэ гэж юу гэсэн үг вэ УИХ ын гишүүдийн ажилын цаг ашиглалт бүртгэлийг нийтэд ил болгох .идэвх зүтгэл.. оновчтой санаачилга хуулбарлалгүй хууль санаачилж байгаа эсэх ийм зүйлүүдийг харж дүгнэх хэрэгтэй ард түмэнд ил тод болгох хэрэгтэй хариуцлагыг тооцох хэрэгтэй ард түмнийг хуурах аа болих хэрэгтэй ард түмэн тэнэг биш шүү

Холбоотой мэдээ

Back to top button