Нийгэм мэдээ
Богд хааны ордон музей 120 саяар автомашин худалдаж авна
Богд хааны ордон музей 120 саяар автомашин худалдаж авах нээлттэй тендер зарлажээ. Тус тендерийн материалыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл хүлээж авах юм байна.
Мөн тендерийн санхүүжилтыг улсын төсвөөс гаргаж байгаа юм байна. Тендерийн материалтай энд дарж танилцана уу.
Нэмэлтээр богд хааны ордон музейн мэдээлэл хүргэхэд, тус музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтыг Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөгтэй тус музей нь 4212 дэсийн 8646 ширхэг үзмэртэй. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй 7 сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламж, үзвэрийн 40 танхимаас бүрддэг юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
анхны хааны ордон байна даа ав�##�гүй яахав дээ
Төрийн байгууллага л гэхээр заав�##� яд�##�дсан, гуйлгачин байх ёстой биш. Ажил явуулахад автомашин яагаад авч болохгүй гэж. Ямар ч зорилготой мэдээ юм.