ЭРҮҮЛ МЭНД

Монголд анх удаа тойгны мултралыг дурангийн хагалгаагаар эмчиллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний төрөлхийн тойгны мултралыг дурангийн аргаар засах мэс заслыг амжилттай хийлээ.

Хүүхдийн гэмтэл согогийн нийгэмлэгийн эмч нарын хувьд уг эмчилгээний шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр төрөлхийн болон олдмол согог засах мэс заслын арга улам боловсронгуй болж, хөнөөл багатай, үр дүнтэй, үйлчлүүлэгчдэд зовиур шаналал багатай, эдгэрэлтийн явц богино байх зэрэг олон давуу талтай юм.

Тус баг бүрэлдэхүүнд Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Д.Бат-Эрдэнэ, Д.Оюунжаргал, Х.Ганзориг, Н.Нямсүрэн болон Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Б.Батцэцэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Цэцгээ, мэс заслын сувилагч Б.Ганжаргал, М.Дуламсүрэн, Ү.Пэрмаа нар багтсан гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button