Нийгэм мэдээ

Хар тамхитай холбоотойгоор 3 хүүхэд амиа алдсан

Энэ оны эхний есөн сарын байдлаар хар тамхитай холбоотой 301 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ тоо бол өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөн үзүүлэлт. Харин хар тамхитай холбоотойгоор сүүлийн 10 жилийн хугацаанд хар тамхитай холбоотойгоор 24 хүн амиа алдсан гэх тоо бий.

Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуягаас тодрууллаа.

Ингэхэд "Сүүлийн жилүүдэд нийт 1524 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1945 хүн холбогдон шалгагдсан. Эндээс хар тамхитай холбоотойгоор 24 хүн амиа алдсан.

Тодруулбал тухайн хүмүүс хар тамхиныхаа тунг хэтрүүлсний улмаас амь насаа алдсан байдаг. Эдгээрээс гурав нь насанд хүрээгүй хүүхэд, зургаа нь эмэгтэй хүн байна. Мөн яг манай улсад ургадаг мансууруулах төрлийн ургамлыг хэрэглэсний улмаас хоёр хүн нас барсан. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулахгүй байх шаардлагатай" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button