Нийгэм мэдээ

Ё.Басхүү, Т.Тулга нар учраа таарч монгол бөхөөр барилдана

Энэ сарын 15-ны өдөр “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдана.

Өөрөөр хэлбэл, 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнаа хагалах гэж байна.

Тодруулбал, “Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх & Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах юм.

Тус барилдаанд жүдо бөхийн гавъяат тамирчин Ё.Басхүү болон чөлөөт бөхийн гавъяат тамирчин Т.Тулга нар зодоглоно.

Мөн жүдогийн гавъяат тамирчин Д.Төмөрхүлэг болон чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү нар учраа таарчээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button