Хүүхдийн тэтгэмжээ гурван сар төлөөгүй бол 30 хүртэлх хоногоор баривчилна
УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 10-ны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг ШШГЕГ хэрэгжүүлэхээр хуульчилсан.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчид эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан хариуцлага оногдуулах арга хэмжээ авахаар болсон юм.
Тодруулбал, Хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй төлбөр төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар 30 хүртэлх хоногоор баривчлах шийтгэл оногдуулах юм байна.
Зөрчлийн хуулийн 6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих
6.Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заажээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамаг байдгаа эхнэр нэртэй шулмаст �##�дчихаад хэл амаар доромжлуулж үйл тамаа үзээд хувхай хоосон гудманд хөөгдсөн ажилч үгүй гэр бүл ч гүй болсон эрчүүдээс юуг нь авах вэ дээ харин чирж аваачаад хорьвол бие байх шивдээ �######�уул. Эрчүүд үнэхээр өрөвдмөөр юмдаа з�##�ьтай бузар авгай нарын тоглоом болоод учир ойлгодоггүй хуульчийн гарт тамлагдаж ч мөн л хэцүү бололтой. Эрчүүддээ бага ч болов хайрлах нь хүн ёсны хэрэг байхдаа.
төлөх мөнгө байхгүй бол татвар төлөгчийн мөнгөөр 30 хоног хоол идэж үнэгүй байранд амьдраад зүгээр юм биш үү? Цаашдаа ч төлөх мөнгө байхгүй бол хүүхдүүдээ насанд хүртэл тэнд нь сууж байв�##� яасын юм? Гэхдээ нэгэнт хүүхэдтэй болсон бол ажил хийгээд төлөөд явсан нь дээр байх л даа.