Нийгэм мэдээ

Гоёлын даашинз түрээслэх, захиалах залиланд иргэд хохирч эхэлжээ

БНХАУ-аас гоёлын даашинз захиална, урьдчилгаагаа 100 хувь төлсөн байх шаардлагатай гэх мэт онлайн залиланд иргэд удаа дараа хохирч байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Мөн шинэ жилийн баярын гоёл түрээслэнэ гэснээр урьдчилгаа мөнгө шилжүүлж удаа дараа хохирчээ.

Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэхдээ, "Шинэ жилийн баярын даашинз болон гоёл чимэглэлээ захиалаад, бүрэн болон урьдчилгаа мөнгөө шилжүүлчхээд залилуулсан иргэдийн гомдол санал ихээр ирж байгаа. Мөн хүйтэн сэрүүний улиралтай холбогдуулан халуун оронд аялах, амрах хаус түрээс, буудлын урьдчилгаа гэх мэт залилангийн хэрэг ихээр гарч эхэлсэн. Гоёлын даашинз түрээсийн залиланд одоогийн байдлаар таван хүн хохирсон байгаа бол хаус, лагерийн байшин түрээс зэрэгт 135 иргэн хохирсон гэх мэдээлэл бүртгэгдсэн гэлээ.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн залилах гэмт хэрэгт холбогдуулан дараах ялыг оноодог байна.

17.3.1. Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 5, 2024 13:20

ГОЁЛЫН ДААШИНЗНЫ АР ТАЛЫН БӨГСӨН ХЭСЭГ ЗААВАЛ ЦЭВЭРЛЭГДДЭГ ЮМ БИЛЭЭ ӨНГӨРСӨН ШИНЭ ЖИЛЭЭР МАНАЙХААС ГАРСАН БҮХ ДААШИНЗНЫ АР ТАЛ ҮНЭН ЗАВААН БОЛООД ЦАВУУДСАН МЭТ ДАРАЙГААД ИРСЭН ҮЙЛЧЛЭГЧ ОХИДУУД АЙМААР ТАВЬЖЭЭ ГЭЭЛ ХӨХРӨЛДӨӨД БАЙСАН ӨМНӨӨС НЬ САНАА ЗОВСОН ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button