СПОРТ
Б.Баасандорж хурдан уншлагын дэлхийн аварга боллоо
Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас мөнгөн медаль хүртлээ.
Тодруулбал, Монголын Оюун Ухааны Академийн Ахлах дасгалжуулагч, Ой тогтоолтын спортын Олон улсын шүүгч Б.Баасандорж урьд өмнө хаана ч хэвлэж байгаагүй зохиол буюу бүтэн ном уншиж, ойлгоцоо олон талт асуулт, тест, үг нөхөж бичих зэрэг шалгуурыг хангаж дэлхийн аварга болсон байна.
2024 оны Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нийт 100 гаруй тамирчин өрсөлдөж, БНЭУ-ын тамирчин алтан медалийн эзэн болжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэж улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе