УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Мөнхбаясгалан: Үндэсний үйлдвэрүүдээ нухчин дарах бодлого

Монгол Улс Евроазийн Эдийн Засгийн Холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудлыг яаравчлуулах тухай яриа улс төрийн яригдаж эхлээд байна. Улмаар энэ сард УИХ-аар оруулж хэлэлцэн, ёсчлохоор яаравчилж буй тухай мэлээлэл ч бий. УИХ-ын гишүүн энэ тал дээр янз бүрийн байр суурь илэрхийлсээр байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа "УИХ энэ сард соёрхон батлах гэнэ. УИХ энэ сард Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчдээ нухчин дарах нэгэн олон улсын гэрээг соёрхон батлах гэж байна. Энэ бол Евро Азийн эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр гэрээ. Гэрээ батлагдмагц 2025 оны 1 р сарын 1 нээс ОХУ, Казакстан, Армен, Киргиз, Беларус зэрэг таван орноос 300 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн татваргүй орж ирнэ гэсэн үг. Эдгээр нэр төрөл дотор манай улсын хүнсний стратегийн бүтээгдэхүүн болох өндөг, сүү , гурилан бүтээгдэхүүн, ус мөн улаан буудайн үр, малын тэжээл ямар татваргүйгээр импортлогдох нь байна. Үр дагавар нь юу вэ. Хөл дээрээ арай ядан тэнцэж байгаа үндэсний үйлдвэрлэгч нар гаднаас татваргүй орж ирэх тэдгээр бүтээгдэхүүнд нам цохиулж дампуурна гэсэн үг. Одоогоор манай улс гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо 50, сүү, сүүн бүтээгдэхүүний 80, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас импортлодог. 70 сая малтай атлаа сүүний хэрэгцээнийхээ 80 хувийг гаднаас авдаг эмгэнэлт түүх 100 хувь хэмээгдэж дэлхийн чихийг дэлдийлгэх нь байна. 1996 онд М.Энхсайханы Засгийн газар БНХАУ тай чөлөөт худалдааны гэрээ байгуулж импортын татварыг тэглэснээр Монгол улсын дотоодын үйлдвэрүүд хаалгаа барьж бид үйлдвэрлэгч биш импортлогч орон болох хөрс шороог тавьж байлаа. 1996 оны энэ хорон шийдвэрийн нөлөөгөөр Монгол улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон болсон. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгч нар энэ хугацаанд чадлаараа сөрөн тэмцсээр цөөхөн ч гэсэн үндэсний үйлдвэрлэгчидтэй болж хөл дээрээ тэнцэж ядан буй. Тэд бол баатрууд билээ. Гэтэл 2024 оны 5 р сарын 1 ний өдөр Засгийн газар 20 хувьтай байсан цементийн импортын татварыг 5 хувь, гурилын импортын татварыг тэглэснээр цементийн үйлдвэрүүдээ, тариалан эрхлэгчдээ амжилттайгаар сөхрүүлж чадсан нэгэн гашуун түүхтэй. Харин одоо өндөг, гурил, ус , сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нараа нухчин дарах гэж байна. Ийм бодлого гаргаж байгаа Засгийн газар Монгол улсын Засгийн газар мөн гэж үү. Энэ Монголын төлөө шийдвэр мөн үү. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг би хувьдаа талархан дэмждэг. Энэ хөтөлбөр бол улсынхаа хүнсний аюулгүй байдлыг хамгаалсан , үйлдвэрлэгч нараа дэмжсэн жинхэнэ эх оронч хөтөлбөр байлаа. Байлаа гэхийн учир нь хэрэв Монголын Засгийн газар Евро Азийн холбоотой Чөлөөт худалдааны гэрээг байгуулвал “Хүнсний хувьсгал” замхран алга болно. Ийм гэрээг Засгийн газар байгуулж Монгол улсын үндэсний эрх ашгийг хамгаалж Үндсэн хуулинд үнэнч байхаа тангарагласан УИХ соёрхон батлаж болохгүй ээ. АНУ ын Ерөнхийлөгч Д.Трамп дотоодын зах зээлээ хамгаалах гэж БНХАУ аас орж ирж буй бараанд 10 хувь, Канад, Мексик улсын бараанд 25 хувийн татвар ногдуулахаа зарласан. Бусад улс ингэж дотоод зах зээлээ хамгаалдаг бол манай улс гадны улсын тулгасан шийдвэрийн өмнө бөөн бөөнөөрөө сөхрөн унахын учир юу вэ. Монгол хүний , Монгол улсын эрх ашгийг хамгаалахгүй юм бол Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Их хурал гэж байхын хэрэг алга. Иймийн тулд улсынхаа үйлдвэрлэгч нарын эсрэг хийж буй энэ мэт бодлогын тероризмын эсрэг бат зогсох болно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 10, 2024 13:19

орсуудад сүжигтэй хүмүүс энэ гэрээний сургаар хамгийн их баярлаж байгаа биздээ, гэрийн да�##�гавраа сайн хийсэн гээд, тэдний тэргүүн эгнээнд энэ бүсгүй ямар ч гэсэн байгаадаа, одоо харин хүмүүсийн нүүрэн дээр сайхан өөр юм яриад л....

Эгэл
Эгэл
12 сар 10, 2024 13:39

Тарах нь гарцаагүй болсон холбоонд орох !?. Урвагчдын замаар жирийн нь үү

УВ иргэд
УВ иргэд
12 сар 10, 2024 13:42

Хэлэлцээр байгуулах хэрэгтэй. Т1 авгай дут �######�

Зочин
Зочин
12 сар 10, 2024 18:50

Баттулгын да�##�гавар гүйцэтгэгч шүү бололтой. Үнэ өртгөө үндэслэлгүй өсгөж иргэдээ шулах дотоодын үйлдвэрүүдийг төр тэтгэх үү?

Зочин
Зочин
12 сар 11, 2024 07:36

Дотоодын үйдлвэрүүдийн бараа дэлхийн хамгийн өндөр үнэтэй. Харин ч зөв болж. Энэ чарлаа авгай 401 дээ очтж чарла.

Зочин
Зочин
12 сар 11, 2024 08:20

тэртэй тэргүй татвар гэгчээр өөрсдөө нугачин дарж байж одоо л нэг худ царай гаргаж, ард түмэн, үндэсний үйлдвэртээ хайртай болчих вуу. импортын бараа оруулж ирэхийн тулд үйлдвэрүүдийг дарамтлаад л байж байдаг биз дээ. дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж олон компаниудын шилийг үзсэн дээ. та нарыг 30 жил харлаа, үзлээ, ямар хүмүүс вэ? гэдгийг сайн мэдэж байна. хийсэн бүгд чинь өөрсдийн ашгийн төлөө байдаг биз дээ

Зочин
Зочин
12 сар 11, 2024 08:43

Хүрэлсүгийн гадаад айчл�##� дандаа хуучин Зөвлөлтийн эдгээр дагуул улсууд байсан

Зочин
Зочин
12 сар 11, 2024 09:21

Татваргүй том зах зээл нээж өгч байгаа нь үйлдвэрлэлээ дэмжих маш том бөгөөд ховорхон олдох боломж юм шүү яагаад монголд үйлдвэр хөгжихгүй байгаагийн нэг том ш�##�тгаан нь жижиг зах зээлтэй гадагшаа өндөр татвартай байгаад оршино.том зах зээл нээгдэх нь хөрөнгө оруул�##�т дагуулдаг жамтай.гадаадынхан монголоор дамжиж энэ зах зээл рүү орох сонирхолтой болно

Зочин
Зочин
12 сар 11, 2024 11:35

Ха ха эзнийхэн үйлдвэрүүд дампуурчих гээд байна уу

Зочин
Зочин
12 сар 11, 2024 11:54

Yamarch barimtguigeer huniig gutgej chaddag, heniig ch ulandaa devsej chaddag hun ikh hurald IREED suuchukh yum

Зочин
Зочин
12 сар 11, 2024 13:31

Баттулга чинь төмөр замыг гацаасан чи одоо энийг гацаах уу үндэсний нэртэй хэдэн монпол үйлдвэрүүд чинь ард түмэнээ
шулж бгаа шүү

Зочин
Зочин
12 сар 11, 2024 14:12

Яг Баттулга хуулбар харагдаж байна

Back to top button