СПОРТ

Дархан аваргын хожигдоогүй цувралыг “BCH Knights”-ынхан зогсоолоо

2024 оны үндэсний дээд лиг эхэлснээс хойш 12 удаа ялагдал хүлээгээгүй амжилттай оролцож байсан Хасын Хүлэгүүдэд анхны ялагдлаа хүлээлээ.

Өчигдөр буюу /2024.12.10/ “BCH Knights” болон “Хасын Хүлэгүүд” багуудын хооронд өрнөлөө. Хүснэгтийн тэргүүн эгнээнд бичигдэж буй эдгээр багуудын тоглолтод “BCH Knights” гурван онооны зөрүүгээр ялалт байгууллаа.

Ийнхүү тэд аваргаа хамгаалан тоглож буй “Хасын Хүлэгүүд” багийн 12 дараалан ялалтын цувралыг зогсоолоо. Мөн Bch Knights баг амжилтын хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.

Хасын хүлэгүүд багийн хувьд монголын сагсан бөмбөгийн ууган багуудын нэг юм. Мөн дээд лигийн аваргын алтан медалийг зургаан удаа, мөнгөн медалийг долоон удаа, хүрэл медалийг дөрвөн удаа хүртсэн амжилттай баг аж.

Харин "BCH Knights" багийн хувьд анх "Танан Гарьд" нэрээр байгуулагдаж байсан бөгөөд дээд лигийн гурван удаагийн аваргууд юм.

Өчигдрийн тоглолтон дээр BCH Knights багийн тамирчин О.Эрдэнэцогт өөрийн ур чадвараа гайхуулан багаа ялалтад хөтлөв. Сагсанбөмбөгт хайртай үнэнч үзэгчид түүнийг авьяас чадвараа баталсан гэж байгаа бөгөөд энэ жилийн лигийн MVP тамирчнаар тодорно хэмээн таамаглаад байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button