Нийгэм мэдээ
Бага насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байжээ
Гэртээ цоожлогдсон бага насны хүүхдүүдийг алба хаагчид аварчээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт бага насны 2 хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Х /3 настай, эрэгтэй/, Э /1 настай, эрэгтэй/ нар гэртээ цоожлогдсон байсныг 5 минут ажиллаж хаалгыг онгойлгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.