Нийгэм мэдээ

Өвлийн турш цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

Өчигдөр болон өнөөдрийн байдлаар нийслэл хотын ихэнх байршилд цахилгааны хязгаарлалт хийгдэж байгаа талаар УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.


Тус тайлбартаа, "Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас хийж байгаа аж.

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр (2024.12.10) 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн ба үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагджээ. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан байна. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна" гэжээ.

Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг зөвлөж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МАН, АН ыг харааж сууна даа
МАН, АН ыг харааж сууна даа
12 сар 11, 2024 13:56

30 аад жил монгол төрийг барьсан МАН, АН ын гайгаар монгол улс эрчим хүчний шинэ эх үүсвэргүй болжээ. Хүрэлсүхээс эхлээд олон ерөнхий сайдын буруугаар бид цахилгаанаа хязгаарлуулаад сууж байна. ТӨР улсын хөгжилд юу хэрэгтэйг ойлгодоггүй тэнэгүүд төр барьж иржээ гэхэд харамс�##�тай. БОЛДОГСОН бол тэр тэнэгүүдийн гэрлийг л хязгаарласан даа.

Зочин
Зочин
12 сар 12, 2024 12:58

Ингэж тохироогүй, хөөе! Засгийн газрыг огцруулъя! Ердөө сарын өмнө өвөлжилтийн бэлтгэл 100% хангагдлаа. Ноднингийнх шиг тог таслахгүй гэж байсан хараа-л идсэн засгийг огцруулъя!

Back to top button