Нийгэм мэдээ

УБЦТС: Ирэх сараас хэрэглэгчдийн дуудлагыг нэг л дугаараар авна

Тогны үнийн өсөлтөөс шалтгаалж гэр хороололд амьдардаг, халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхүүдийн сарын төлбөр өндөр гарч байгаад иргэд бухимдаж буй.

Улмаар эрчим хүч тасалдах, тог цахилгаанд нь гэмтэл гарсан асуудлаар иргэд "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-д хандах хэрэгцээ шаардлага үүсч байгаа ч дуудлага мэдээлэл бүртгэх утсаа авдаггүй хэмээн шүүмжилж байна.

Харин хэрэглэгчдийн дуудлагыг ирэх сарын 1-нээс зөвхөн 7004-7004 утсаар хүлээн авах болсон талаар "УБЦТС" ТӨХК-иас мэдээллээ.

"УБЦТС" ТӨХК нь өвлийн их ачааллыг давах зорилгоор хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 26-наас дуудлага мэдээлэл бүртгэх утаснуудыг нэмэлтээр ажиллуулж эхэлсэн байна. Тус дуудлага хүлээн авах утаснуудыг /2025.03.14/-нөөс Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд ажлын цагаар ажиллуулаад энэ сарын 31-нд хаах аж.

Тиймээс ирэх сарын 1-нээс хэрэглэгчдийг зөвхөн 7004-7004 утсаар холбогдож, мэдээлэл лавлагаа авахыг зөвлөлөө. 7004-7004 утасны дуудлага хүлээн авах 64 шугамыг 120 болгон өргөжүүлж, хэрэглэгчдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч ажиллах юм байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button