Нийгэм мэдээ
Ирэх сард Цагааннуур, Ульхан, Тэс боомтуудыг түр хаана
Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах хуваарийг Зам тээврийн яамнаас танилцууллаа.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр буюу энэ сарын 29-нд Замын-Үүд, Хавирга авто замын боомтыг түүр хаана. Мөн арванхоёрдугаар сарын 30, 31-нд Цагааннуур, Ульхан, Тэс боомтууд түр хаана.
Харин Эрээнцав боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллах бол Алтанбулаг боомт өдөр бүр 24 цаг, бусад боомт цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ульхан гэж оросуудыг дагаж бичээд байдгаа болих хэрэгтэй. Улхан майхан гэдэг уул Ононгийн хойно байдаг. Энэ уулаар л нэрлэсэн. Оросууд Улхан гэж дуудаж чадахгүй зөөлрүүлж хэлдэгийг манайхан дагах нь буруу. Наушк гээд л байдаг, энэ чинь Уушигийн тосгон юм шүү дээ. Оросууд л На ушке гэсээр байгаад Наушк болчихсон. Одоо Хиагтыг Кяхта гэдэг болж, гэх мэтээр хил орчмын монгол нэртэй газрууд өөр нэртэй болсоор байгааг анхаарах хэрэгтэй байна