Дээд лиг: Сагсан бөмбөгийн талбайд цахилж яваа О.Эрдэнэцогт
BCH Knights багийн О.Эрдэнэцогт 2024-2025 оны үндэсний дээд лигийг өнгөлж яваа тамирчдын нэг яахын аргагүй мөн.
Тэрбээр, улирал эхлэхэд өөрийн чадвараа баталж, энэ оны MVP буюу "Тэргүүн тоглогч"-ийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэж эхэлсэн.
Сагсан бөмбөг сонирхогчид түүнийг аль хэдийн MVP тоглогч болох ёстой байсан гэлцдэг. Тэгвэл энэ жил өөрийн авьяасаа тултал үзүүлж, олон жил өөрт нь очоогүй шагналыг авахаар зэхэж байна.
Энэ улирлын явцад тэрбээр, нэг тоглолтод дунджаар 22.3 оноо, 7.0 самбар авч, довтолгооны хувь нь 50.9%-тай байна.
Өнгөрсөн улирал сарвууны бэртлийн улмаас хүссэн тоглолтоо гаргаж, шидэлтээ унагааж чадаагүй тэрбээр энэ улирал сайн байгаагаа өмнөх сард шигшээ багийн түвшинд ч харуулж чадсан. Дээд лигийн хүрээнд дархан аваргуудад анхных нь ялагдлыг хүлээлгэсэн томоохон үйл явдал ч боллоо.
Түүний хувьд 2017 онд "Харцага" багт тоглож байсан бөгөөд удалгүй "Алдар Танан Гарьд" буюу BCH Knights багт нэгдсэн. 2018-2019 оны дээд лигийн "Бүх одод"-ын тоглолтод хамгийн их санал авсан тоглогч болсон амжилттай.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.