Нийгэм мэдээ

А.Баяр: Эхний ээлжид 20 мянган айл өрхийг хийн түлш буюу газ хэрэглэдэг болгоно

НИТХ-ын дарга А.Баяр нийслэл хотын агаарын бохирдлыг багасгах шийдлийн талаар ярилаа.

Тэрбээр, "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны 55.6 хувь нь гэр хорооллын яндангаас, 27.8 хувь нь автомашинаас гарч байна. Тэгэхээр утааны эх үүсвэрийн 80-85 хувь нь гэр хорооллын яндан, автомашины утаа байна. Үүнийг бид арилгахын тулд богино, дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулсан. Хэдэн жилийн дараа энэ утаа арилах вэ гэх тооцооллыг хийлээ. Бид олон талын эх үүсвэр судалж байна.

Нэгдүгээрт, иргэдээ орон сууцжуулах. 2024-2028 онд 6 дэд төвөөр дамжуулан 50 мянган айлыг орон сууцжуулна. Оны босгон дээр тархмал эх үүсвэрүүдийг судалж нэгжийг байгууллаа. Энэ нэгж юу хийх вэ гэхээр, 20 мянган айл өрхийг бид хийн түлш буюу газанд шилжүүлнэ. 2026 онд 40 мянган айлыг хийн түлшид шилжүүлнэ. Үе шаттай энэ ажлыг хийснээр 110 мянган айл яндангаа буулгаж хийн түлшид шилжинэ.

Ингэснээр утаа эрс багасна. Энэ бол богино, дунд хугацаанд хийх ажлын эхний алхам.

Цаашлаад, Тавантолгой түлшээс гаргаж байгаа үйлдвэрлэлийг 40 хувиар бууруулах зорилтыг Хотын даргын дэргэдэх баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Иргэдийнхээ гэр хороололд сайн сайхан амьдрах боломжийг бид эрэлхийлж байна. Нарны эрчим хүчийг айл өрхүүддээ яаж идэвхтэй ашиглаж болох вэ, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бус НҮБ, Азийн хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлж байна. Бид утаанаас салахын тулд эрдэмтдийнхээ гаргасан судалгаа, тооцоололд үндэслээд, боломжтой санал санаачлагыг ажил хэрэг болгоод явж байна.

Тиймээс НИТХ-аас санаачлан “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсгийнхэн өнөөдөр иргэдийн түлж байгаа эцсийн бүтээгдэхүүний стандарт, чанар, орц найрлага нь юу юм, технологийн алдаа гараад байна уу, үгүй юү гэдэгт дүн шинжилгээ хийнэ. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид энэ ажлыг олон нийтэд үнэн зөвөөр нь мэдээлэхэд хамтран ажиллаасай хэмээн хүсье. Нийслэлийн Засаг даргын зүгээс “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийг жил ирэх бүрд бууруулна гэж зорьж байгаа. Улаанбаатар хэзээ утаагүй болох вэ гэхээр, яндангүй болсон цагт бүрэн утаагүй болно." гэв.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
12 сар 11, 2024 15:42

эхний ээлжинд гэр хорооллын байшинтай айлуудыг хамруулах хэрэгтэй.Гэрт г�##�ладаг өрхүүд хийн түлшийг зөв хэрэглэж чадах нь эргэлзээтэй. Хороогоор дамжуулж иргэддээ утаанаас хамга�##�ах МАСК тараамаар бна

Зочин
Зочин
12 сар 11, 2024 16:07

Хуулиа ч мэдэхгүй төсвөө бат�##�ж факт�##�ж байгаа МАНгар даа

Галаа
Галаа
12 сар 18, 2024 10:30

Энд тэндгүй бөмбөг дэлбэрэх нь дэ

Холбоотой мэдээ

Back to top button