Нийгэм мэдээТанд хэрэгтэй

Айлуудын цахилгаан хэрэгсэл тог хэлбэлзсэнээс болж гэмтвэл сэлбэгийг нь авах эрхтэй

Ойрын өдрүүдэд төлөвлөж байршлыг нь зарлаагүй цахилгааны хязгаарлалт хийж эхлээд байна. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдсэн уг шийдвэр нь иргэдэд хүндрэл учруулж буй. Гэнэт тог тасарч хэлбэлзснээр иргэдийн цахилгаан хэрэгсэл гэмтэх нь нийтлэг. Энэ тохиолдолд хохирлыг хэрхэх талаар мэдээлэл хүргэе.

Эрчим хүчний тухай хуулийн тавдугаар бүлгийн 30 дугаар зүйл, хэрэглэгчийн эрх, үүрэг хэсэгт "Эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх" эрхтэй.

Хэрвээ таны цахилгаан хэрэгсэл дээрх агуулгад нийцэх нөхцөлд гэмтсэн бол,

  • Харъяа дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд хохирлынхоо хэмжээг бичиж өргөдлөө 24 цагийн дотор хүргэнэ
  • Тухайн байгууллага нь холбогдох газар өргөдлийг хүргэж өгснөөр гэмтлийн шалтгааныг тогтоож, холбогдох нэгж рүү мэдээлнэ
  • Мэргэжилтэн гэмтсэн хэрэгслийг үзэж оношилно
  • Дүгнэлтийг мэргэжлийн комисс шалгаж, шатсан эд ангийг нь сольж өгнө

Бусад шалтгаанаар цахилгаан хэрэгсэл гэмтсэн бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын тусгай комисс ажиллаж буруутныг тогтоодог.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
12 сар 12, 2024 15:02

Пээ нөгөө харганы ноос түүж эсгий хийнэ гэдэг болох юм бна даа

Зочин
Зочин
12 сар 12, 2024 18:58

10-ны цахилгааны тасл�##�таас байшингийн цахилгаан х�##�аагуурын мэдрэгч ажилгүй болсон. Энэ мэт их л хохирч бгаа бхдаа.

Зочин
Зочин
12 сар 13, 2024 05:42

Наадах чинь хэзээ ч хэрэгжихгүй тог хэлбэлзэж эд хөрөнгөөрөө хохироод л үлддэг наад үлгэрээ.болио

Зочин
Зочин
12 сар 13, 2024 19:58

Хэзээч хохирлыг нь төлөхгүй шдэ авах болохоороо хууль дүрэм яриад цахилгаан таслана гэж сүрдүүлж бгаад авна шдэ

Зочин
Зочин
12 сар 14, 2024 01:19

Хаана хандах вэ утас байна уу

Зочин
Зочин
12 сар 14, 2024 01:20

Үнэн үү. Хаана хандах вэ? Утас бна уу

Холбоотой мэдээ

Back to top button