Нийгэм мэдээ

ОБЕГ: Гэртээ гал алдаж, 4 хүүхэд нас барсан гэх мэдээлэл худал

"Тог тасарч, гэртээ лаа асааж, гал алдсаны улмаас цоожтой үлдсэн дөрвөн хүүхэд нас баржээ" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд байна.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Манай байгууллагад энэ тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй. Олон нийтийн дунд худал мэдээлэл тархсан" гэлээ.

Иймд цахим сүлжээн дэх мэдээллийг баттай эх сурвалжтай эсэхийг нягталж, байхыг холбогдох албаныхан зөвлөж байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан бөгөөд нийт дуудлагын 80 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
12 сар 13, 2024 12:01

Арай ч дээ ингэж хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож болохгүй ш дээ. Арай дэндүү юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button