"Берун ложистик"-ийн байранд гал гарч нэг хүн амиа алдаж, хоёр хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод үйл ажиллагаа эрхэлдэг "Берун ложистик" компанийн ажилчдын байранд гал гарчээ.
Тус галд Берун ложистик компанийн гурван ажилтан галд өртжээ. Тэднийг яаралтайгаар ГССҮТ-д хүргэсэн бөгөөд нэг ажилтан нь 90 хувиар түлэгдэж, амиа алджээ. Харин одоогийн байдлаар хоёр ажилтан 60-65 хувийн түлэгдэлтэйгээр эмчлүүлж байна.
Берун ложистикийн байранд гарсан гал түймрийн талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, "Манайд энэ дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Сүүлд нь бидэнд мэдэгдсэн. Одоогийн байдлаар галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.
Харин Берун ложистик компаниас энэ асуудлын талаар тодруулахаар холбогдоход, "Бид энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Тус компани нь 2009 онд байгуулагдсан, 500 орчим ажилтантай компани. Тус компани тээвэр, агуулах, нефтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БИТГИЙ ХУЦ АЛНУУДАА ЯАХААРАА МЭДЭЭЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ ХҮН АЛЧИХААД ГӨЛӨГНҮҮДЭЭ АЯТАЙХАН БАЫГААРАЙ АЦНУУДАА АЛНА ШҮҮ ПЯЗДАГУУДАА