ЭДИЙН ЗАСАГ
Монгол Улсын гадаад өр өмнөх оныхоос 7 хувиар өсөж 35.6 тэрбум ам.доллар болжээ

Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 16.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Есдүгээр сарын байдлаар Засгийн газрын гадаад өр 7.8 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөн байна. Харин нийт өр нь 30.3 их наяд төгрөг болж, 1.8 хувиар буурчээ.
Нэгээс есдүгээр сард Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 1.7 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт нэг их наяд төгрөг төлсөн байна. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувьтай тэнцэхээр байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.