4,300 тонн газрын тос тээвэрлэж явсан ОХУ-ын онгоц живжээ

Хар тэнгист ОХУ-ын хоёр онгоц живсэн байна. Тодруулбал ням гарагт /2024.12.15/ 4,300 тонн газрын тос тээвэрлэж явсан Волгонефть-212 нэртэй ОХУ-ын танкер онгоц Хар тэнгист шуурганы улмаас живжээ. Тус онгоц том давлагаанд цохигдсоны улмаас хоёр хуваагдсан гэж ОХУ-ын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Волгонефть-212 живсний дараа өөр нэг каргоны онгоц болох 4 тонн түлш тээвэрлэж явсан Волгонефть-239 мөн Хар тэнгист живсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тэр онгоцтой ойролцоо явсан нэгэн далайчин бичлэг хийхдээ “Дахиад нэг онгоц живж байна” гэж хэлсэн байна.
136 метр урттай Волгонефть-212 онгоц 15 хүн тээвэрлэж явжээ. ОХУ-ын онцгой байдлын алба чирэгч завь, Ми-8 нэртэй онгоцоор аврах ажиллагаа явуулсан аж. Тус ослын улмаас нэг хүн амь үрэгдсэн тул Оросын мөрдөн байцаагчид аюулгүй байдлын зөрчил үүсгэсэн эсэхийг шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоёр онгоц нэг дор живээл, нэг дордохоор долоо дордоно гэгч л болж дээ?
Уруудахад буруутнаа гэдэг энэ дээ ! Үйлс нь харлаж, лха таван тэнгэр нь хилнгнэсэн бнаа, хө !!!