ЭДИЙН ЗАСАГ

Ам.доллар 3443 төгрөгийн ханштай байна

12 дугаар сар гарснаас хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарсаар байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 3417 төгрөг байгаа бол арилжааны банкуудад 3433-3435 төгрөгийн ханштай байна.Харин валют арилжааны зах дээр 3440-3443 төгрөгийн ханштай байгаа билээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15 орчим төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Ханшийн хэт зөрүү болон өсөлтийг төв банкнаас түр зуурын үзэгдэл хэмээн тайлбарлаж байсан ч АНУ-ын сонгуулийн дүнтэй холбоотойгоор цаашид төгрөгийн ханш эрчимтэй сулрах төлөвтэй байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button