Гадаад мэдээ

БНАСАУ-ын цэргүүд амь үрэгдсэн талаар Украины тагнуулын алба анхны удаа мэдэгдлээ

Украины цэргийн тагнуулын алба болон Пентагон Хойд Солонгос цэргүүд байлдаанд амь үрэгдсэн талаар анхны удаа мэдэгдлээ. АНУ болон Украин мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосын 10-12 мянган цэрэг Москваг дэмжихээр ОХУ-ын Курск мужид ирсэн гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл Украины цэргийн тагнуулын алба даваа гарагт /2024.12.16/ мэдэгдэл хийхдээ амралтын өдрүүдээр Хойд Солонгосын 30 гаруй цэрэг байлдааны үеэр амь үрэгдэж эсвэл бэртсэн гэсэн юм. Тус алба мэдээлснээр Курск мужийн гурван тосгоны ойролцоо байлдсан Хойд Солонгос цэргүүд бэртэж, амь үрэгдсэн байна. Сүүлийн дөрвөн сарын турш ОХУ-ын арми Курск мужаас Украины хүчнийг түлхэн гаргахаар байлдаж буй.

Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Пэт Райдер даваа гарагт /2024.12.16/ мэдэгдэл хийхдээ байлдаанд Хойд Солонгос цэргүүд амиа алдсан гэжээ. Тэр амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо тодорхойгүй хэмээсэн байна. Райдерийн хэлснээр тэдгээр цэргүүд гол төлөв явган цэргийн үүрэг гүйцэтгэж, долоо хоногийн өмнөөс байлдааны ажиллагаанд оролцож эхэлсэн аж.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 17, 2024 12:11

Золиос гарна л даа гэхдээ Укрианы армиас ихэнх цэргүүд нь оргосон шүү одоо жүжигчинд бага хугацаа үлдсэн.Укрианчууд дайнаа дуусгаад ОХУ н харьяанд ороод хуучин шигээ орос укрианчууд эвтэй найртай бав�##�цаад явьяа л гэжийшт

Холбоотой мэдээ

Back to top button