Башар аль-Ассад Москва руу зугтсанаасаа хойш анхны удаа мэдэгдэл хийлээ

Сирийн Ерөнхийлөгч асан Башар аль-Ассад засгийн эрхийн түлхэгдэн, Москва руу зугтсанаасаа хойш анхны удаа мэдэгдэл гаргажээ. Ассад тэр мэдэгдэлдээ энэ сарын наймны өдөр Дамаск хот руу босогчид ойртож ирэх үед Хмеймим бааз руу явсан гэсэн юм. Дараа нь тус өдөр Хмеймим баазаас ОХУ-руу нүүн суурьшсан гэж бичжээ. Босогчид энэ сарны эхээр довтолгоо эхлүүлсэн нь томоохон амжилт үзүүлж, Ассадын гэр бүлийн 50 гаруй жилийн ноёрхлыг нураасан юм.
Ассад мэдэгдэлдээ “Үйл явц өрнөж байх үед би огцрох, өөр улсаас орогнол хайх талаар огт бодоогүй, хэн нэгэн надад ийм санал ч тавиагүй. Террорист хүчин Дамаск ру нэвтрэн орж ирэхэд би ОХУ-ын холбоотнуудтайгаа хамтран байлдааны ажиллагааг хянахын тулд Латакия ру нүүсэн” гэжээ. Гэвч ням гарагийн /2024.12.08/ өглөө Хмеймим дэх ОХУ-ын нисэх хүчний баазад хүрэлцэн ирэхэд “Манай хүчин байлдааны бүх шугамаас ухарч, армийн сүүлчийн бэхлэлтүүд унасан нь тодорхой болсон” гэж тэр бичсэн байна. Тус мэдэгдлээс харвал ОХУ-ын нисэх хүчний бааз дроны эрчимтэй халдлагад өртөх болсон тул яаралтай ОХУ-руу нүүлгэн шилжүүлэхийг тус баазын удирдлагад Москвагаас өгсөн аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"... анхны удаа" биш, "анх удаа" гэж бич!!! Золигнууд дандаа бруу бичнэ!
Чи ч бас "бруу" биш "буруу" гэж бичнэ
МОНГОЛД ИРАА МАНАЙ НЭГ ӨРӨӨНД НАМ ЖИМ АМЬДАР ХАРИН НАДАД 1 САЯ ДАЙЛУУР ӨГ