Гадаад мэдээ

Украины тагнуулууд ОХУ-ын генералыг Москвад хөнөөжээ

ОХУ-ын зэвсэгт хүчний томоохон албан тушаалтнуудын нэг болох дэслэгч генерал Игорь Кирилловыг Украины тагнуулууд хөнөөсөн байна. Оросын Мөрдөн байцаах хороо мэдэгдэл хийхдээ цахилгаан скутерт нуусан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас Кириллов туслахынхаа хамт амь үрэгдсэн гэжээ.

Тэрхүү ажиллагааг Украины тагнуулын алба гүйцэтгэсэн гэж “Reuters” агентлагт нэгэн эх сурвалж мэдэгдсэн байна. Украины тал Кирилловыг дайны талбар дээр химийн бодис ашигласан явдалд буруутай гэж үздэг байсан юм. Тэрээр ОХУ-ын цөм, биологи, химийн зэвсгээс хамгаалах цэргүүдийн даргаар ажилладаг байжээ. 54 настай байсан Кириллов нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр украинчуудын гарт амиа алдсан хамгийн өндөр тушаалтай цэргийн алба хаагч болов. Уг халдлагын дараа ОХУ-ын эрх баригчид армийн дээд албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хамгаалах протоколыг сөхөж харах төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ЗА АЛААД ЭХЭЛЛЭЭ ЗЕЛЕНСКИЙ БУЛШНЫХАА НҮХИЙГ ӨӨРӨӨ МАЛТЛАА ДАА ӨВӨЛ ГЭЦҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Тийм шүү . Одоо Зеленский амиараа төлөх байх .....

Зочин
Зочин

Оросуудаа зөрүүлээд адилхан хусаачээ.Арчаагүй юм аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мэдээж хусна, харин хэнийг гэдэг ээ яг одоо бодож байгаа оросууд

зочин
зочин

дайн гэж �##�уурчин !?

Галаа
Галаа

Партизаны дайн эхэллээ дэ

zocin
zocin

Баахан химийн лаборатори яриад байсан нөхөрдөө. Монголд хүртэл байгаа гээд Орос оркууд яриад сүйд хийхээ дөхөө биздээ. Украины дайн эхэлмэгц л химийн лаборатори яриад түүндээ монголыг хүртэл татан оролцуулж цэргийн хүчээр д�##�айлгах гэсэн Кремлийн санааг гүйцэлдүүлэх сурт�##� ухуулагчийн нэг мөн юм. ОХУ-ын ЗХЖШ-ын дарга Герасимов юу ч ярихгүй байхад Костромын тэнэг хар хэрээ, илжигэн дөрвөд юмуу түрэг ч юмуу Шойгу 2 л дайныг зөвтгөх гээд солиороод 3 жил боллоо доо. Дайныг химик удирддаггүй гэдгийг л харуулаа.

Зочин
Зочин
Reply to  zocin

Ногооноо чинь барууныхантай нийлж монголд мэдрүүлээд өглөө гээд зан�##�хийлээд байсан .

Баатар
Баатар

Украины ард түмэн гэдэг чинь бид нар шиг шог ард түмэн биш шүү дээ. Удөхгүй Путинг устгана.Нэр төрөө эрхэмлэдэг эрэлхэг хүчирхэг уха�##�аг ард түмэн. Бид бол хэн хаана ямар хоол идсэн би цадсан цадаагүй гэж марг�##�ддаг улсууд шүү .

Зочин
Зочин
Reply to  Баатар

Адилдаа л адил орос шүү дэ

Холбоотой мэдээ

Back to top button