Гэмт хэрэг

Дугуйгаа засуулахаар ирсэн залуутай согтууруулах ундаа хэрэглэж, маргааны улмаас хөнөөжээ

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын газарт үйлчлүүлэхээр ирсэн хүнтэй хамт архи, согтууруулах ундаа хэрэглэж, улмаар маргаан үүссэний улмаас цээжин хэсэгт нь хутгалж хөнөөсөн хэрэг гарсан байна.

Тус хэргийг үйлдсэн этгээд шүүхэд мэдүүлэхдээ "Танихгүй залуу 0.5 литрийн хараа архи гаргаж ирээд уг архийг хувааж уусан. Тухайн үед юм ярьж байгаад талийгаачийн машин асахгүй байсан учраас аккумлятор авах гэж уг дугуй засварт ирснийг нь сонсоод "машиндаа моторын халаагч аваад тавьчих тэгэх юм бол хамаагүй хурдан асдаг гэж хэлсэн" тэгтэл миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд, нүдний орчимд гараа атгаж байгаад олон удаа цохисон.

Дараа нь намайг сандал дээр сууж байхад миний цээж рүү өшиглөөд, "энийг алчихвал ядаг юм бэ" гээд хувцаснаас заамдаж бариад намайг татаад босгоод ирсэн тэгээд намайг мөргөх шиг болоод салсан. Тэгээд нэг харахад би баруун гартаа хутга барьчихсан хутганы ир үзүүр хэсэг нь цус болчихсон байсан би хутга яаж авснаа санахгүй байна" хэмээсэн байна.

Улмаар санаатайгаар хүний амь нас хөнөөсөн болохыг нь гэрч, шүүх шинжилгээний дүгнэлт, цагдаагийн мөрдөн байцаалтаар илрүүлсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт. Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн шүүхээс дүгнэж нээлттэй хорих ангид 11 жил хорих ял оноожээ.

Холбогдох хуулийн заалт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 18, 2024 17:42

ОДОО БОЛБОЛ ГУДАМЖИНД ХЭРЭЛДЭХДЭЭ МУУ ПЯЗДА ЛАЛАРАА 33333 ЭРГЭСЭН ГОШНОГОО ЧАМАЙГ АЛЧААД ХЭДХЭЭН ЖИЛ СУУГААЛ ГАРААД ИРНЭ ГЭЖ ХАШГИРДАГ БОЛЦОН БАЫНА ЛЭ АЙМААРАА

Холбоотой мэдээ

Back to top button