Сэрэмжлүүлэг: Чингэлтэй дүүрэгт халдварт менингококкийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт халдварт менингококкт өвчний тохиолдол урьдчилсан оношоор бүртгэгдсэн тул доорх анхааруулга мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан эцэг эх, сурагчдад хүргэх, сурагч, эцэг эхийг хамруулсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг ХӨСҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдэгдлээ.
Менингококкт халдвар нь арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.
Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг.
Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг.
Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.
Илрэх шинж тэмдгүүд:
• Гэнэт өндөр халуурах
• Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
• Хүүхэд уйлагнах
• Гэдэс нь өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
• Толгой өвдөх, хоолонд дургүй болох
• Бөөлжилт нь гэнэт, хоолтой холбоогүй, олон удаа, бөөлжөөд биед сайжрал өгөхгүй
• Хүзүү хөших, ухаан санаа самуурах
• Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно).
• Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
• Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангын уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
• Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
• Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
• Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
• Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх хэрэгтэй.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТОЛГОЙ НҮЦГЭН БҮҮ ЯВ.
Odoo yu gj shaahuu envvgeer n bs dalim biznes ywhuu arai2
Muuhai utaatai muu tvlishnii har gaidaa
Маскаа зүү аюултай өвчиншдээ.Хавар их гардаг.Вакцин байгаашдээ.
Yanz bvriin pagtsiin hiilgemeerguie bna
Байршлыг нь тодорхой бичээч. Х�##�двараас хамга�##�ья