Гадаад мэдээ
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим засгийн газрын ажиллагааг зогсоохгүйн тулд алхам хийлээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим засгийн газрын ажиллагааг зогсоохгүйн тулд төсвийг дэмжин Сенатын танхим руу илгээлээ. Тус танхим ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Доналд Трампын шаардлагыг багтаагаагүй төсвийг дэмжсэн юм. Трампын шаардлага АНУ-ын засгийн газрын өрийг олон их наяд ам.доллароор нэмэх байв.
Одоо Сенатын танхим тэрхүү төсвийн хуулийн төслийг баталж Ерөнхийлөгч Жо Байден өргөн барих ёстой. Тэд Вашингтоны цагаар шөнө дундаас (Одоо баасан гарагийн 18:39 минут болж байгаа) өмнө баталж, Байден гарын үсэг зурах ёстой юм. Үгүй бол засгийн газрын үйл ажиллагаа зогсоно.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
З�##�биръя даа. Битгий зогсоосой билээ.