Гэмт хэрэг

Одонгийн цайллага дээрээ нөхрөө хөнөөж, гэрээ шатаажээ

Хөвсгөл аймагт иргэн Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ нөхөр Г.Г-тэй маргалдаж улмаар нөхрөө мэсээр хөнөөгөөд гэрээ шатаасан хэрэг гарсан байна. 

Хэрэг үйлдсэн этгээд шүүхэд “Тухайн өдөр миний одонгийн угаалга болсон. Хүмүүс ирээд хоол унд идээд архи дарс уугаад хүмүүс согтоод эхэлсэн.  Нөхөр  Г.Р  согтоод хүмүүс рүү агсраад тэгэхээр нь боль гэсэн ч намайг элдэв хараалын үгээр доромжилсон. Тэгээд намайг үсдэж зодсон. Бас гартаа хутга бариад ална хэмээн дайрахад тэнд байсан хүмүүс биднийг салгасан. Үүний дараагаар би гэрээ тойрч гүйгээд савтай бензинийг асгаад тамхи татах гэж байгаад асаагуур асаасан чинь гал дүрэлзсэн. Тойроод гарч ирэхэд талийгаачийг хүн чирч байхыг хараад яасан талаар асуухад чи алчихсан гээд байсан. Тэгээд талийгаачийг тэвэрч байсан тэрнээс цааш мэдэхгүй байна” хэмээн мэдүүлсэн байна. 

Улмаар тухайн хэргийн газар байсан гэрчүүд, шүүх шинжилгээний дүгнэлт, мөрдлөг зэргээр иргэн Ц-г нөхрөө мэсээр хөнөөсөн болохыг тогтоосон байна.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц-ийг таван жил зургаан сарын  хугацаагаар  хорих  ял оноосон байна. 

Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 Хүнийг алах 

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 23, 2024 09:41

Arhidaj bga gazar hezee oligtoi yum bolj bailaa

Зочин
Зочин
12 сар 23, 2024 10:04

P###a shagnal gej neg daramtnii ym bnaa. Shagnal awna hezee ugaah gj bn gej shorddoggoo bolimoor ym neg ysnii daramt bolj bnashde

нараа
нараа
12 сар 23, 2024 10:13

энэ эмэгтэй ямар их дахамтанд тэсч байсан бол ядаж одонгийн найран дээр нь тайван байлгахгүй дээ

Зочин
Зочин
12 сар 23, 2024 10:50

гэр бүлийн хүчирхийлэл лоромжлол дарамт архид�##�таас болсон эмгэнэлт хэрэг

zochin
zochin
12 сар 23, 2024 11:31

arhi har mortei gej uuj chaddgui bol uuhgui l bha heregtei hoorhii ur huuhduud nu yah ym boldoo orowdoltei ymaa

Зочин
Зочин
12 сар 23, 2024 11:34

Хохь чинээ нэг агсамнагч тэнэг мулгуу нөхөр үхсэн л бна юундаа сүржигнээд байгаа юм хүмүүсийн нүдэн дээр эхнэрээ үсдээд байхдаа яахавдээ Алуулж байхдаа таарсан хог л бна

Иргэн
Иргэн
12 сар 23, 2024 12:15

Энэ эмэгтэй олон жилийн хүчирхийлэл дарамтнаас болж архичин хүчирхийлэгч нөхрийнхөө аминд хүрч дээ. Хамт байсан хүмүүс буруутай хорьж болдоггүй юм уу? Архичид баяр тэмдэглэх дуртай. Одонгийн найр гэхлээр ямарч байсан 4 хүүхэдтэй байж таараа хүүхдүүд яана даа.

Зочин
Зочин
12 сар 23, 2024 12:53

Монголын төр иргэдээ архинд донтуулж номхон томоотой байлгахын тулд өчнөөн төчнөөн тэмдэглэлт ой зохион байгуулах, па�##�антай төмрөөр баруун солгойгүй шагнаж тэнэг монголчуудыг устгах гадныхны да�##�гаврыг амжилттай хэрэгжүүлж байна. Соц үеийг муулж хамаг өнгөтэй өөдтэйг нь цөлмөчихөөдбайгаа мөртлөө хамгийн тэнэг одон мед�##�ь, цол тэмдэг мэтийг нь улам баяжуулж иргэдээ тэнэгрүүлж байгаа юм чинь аргагүй шдээ

Зочин
Зочин
12 сар 23, 2024 13:33

Энэ архи уу бас нөгөө л нэр хүндгүй одон мед�##�ь гай болж

Иргэн
Иргэн
12 сар 23, 2024 16:46

ГАНЦХАН ХУТГАЛААД АЛЖЭЭ ОВОО АВГАЙ ЮМ ДАА

Холбоотой мэдээ

Back to top button