Гэмт хэрэг

“Агсам тавилаа” гэх шалтгаанаар найзыгаа хөнөөжээ

Баянзүрх дүүрэгт хамт согтууруулах ундаа хэрэглэсэн хүнээ “агсан тавилаа” гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт цохиж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. 

Тухайн хэргийн улмаас амиа алдсан хүний эхнэр “Тухайн хэрэг гарах үед би гэртээ байхгүй АНУ явсан байсан нөхөр ганцаараа ажлаа хийгээд гэртэй үлдсэн, манай бага охин тусдаа амьдарч байсан юм. Тухайн өдөр бага охин минь аавынхаа төрсөн өдөрт баяр хүргэх гээд бэлэг аваад очоод явсан гэж хэлсэн. Манай нөхөр гэртэй нэг найзтай үлдсэн байсан. Улмаар ийм хэрэг явдал гарсан тухай дүүгээс нь сонссон” хэмээн мэдүүлсэн байна. 

Иймд шүүхээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 99 сая төгрөгийг нөхөн олговор болгон өгөхийг тогтоожээ.  

Холбогдох хуулийг заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Редакторгүй сайт уу?
Редакторгүй сайт уу?
12 сар 23, 2024 14:29

гэртээ гэж бичнэ

Анужин
Анужин
12 сар 23, 2024 16:39

ХӨДӨӨНИЙХӨНИЙГ БУЦААВАЛ ТААРНА.
Орон нутагтаа шингэхгүй хүний адаг хүн хогнууд хотод ирж хамаг муу муухайг хийж бн.
Эмнэлэгт ирээд БИ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БН. ХҮССЭН ГАЗРАА ҮЗҮҮЛЭХ ЭРХТЭЙ...гэж агсамнана. МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХЭЭ МЭДЛЭГ ШИГЭЭ ҮҮРГЭЭ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ.ХУУЛИЙН ДОР БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ.

Зочин
Зочин
12 сар 23, 2024 19:14

НӨХРӨӨ ОРХИОД АНУ РУУ ҮХСЭН АЦАА ХИЙЖ ЯВСАН ХАРУУДЫН УРТ ТОМ БООВЫГ ХЭРЭГЛЭСЭН БИЗ БЫСДА БАГА ОХИН ТУСДАА ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ ЯАГААД ААВТАЙГАА БАЙЖ БОЛООГҮЙ ЮМ ЧИ ХҮН ЯВУУЛААД НӨХРӨӨ НУХУУЛЦЫН БИШ ҮҮ? ОДОО ТЭГЭЭД ЧӨЛӨӨТЭЙ БАВАЛЦАХ БОЛОМЖ БҮРДЭЭД САЙХАН БАЙНА УУ? МУУ ҮМХИЙРСЭН АЛ

Иргэн
Иргэн
12 сар 24, 2024 23:32

Архины найз гэж хэзээ ч байдаггүй юм билээ амьдр�##�аараа үзсэн!!! Ууж байхдаа жигтэйхэн сайхан!!! Ккк

Холбоотой мэдээ

Back to top button