Гадаад мэдээ

Трампын захиргаа ДЭМБ-аас шууд гарахад бэлдэж байгаа гэжээ

Ирэх нэгдүгээр сард АНУ-ын төрийн эрхийг хүлээн авсан эхний өдрөө Доналд Трампын захиргаа ДЭМБ-аас гарах ажлыг бэлтгэж байгаа гэж тус явдалтай ойр эх сурвалжууд хэлжээ. Трамп өмнө нь ерөнхийлөгч байхдаа ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ бүрэн татаж, гишүүнчлэлээ цуцлахыг авч үзнэ гэж сүрдүүлж байсан. Тэрбээр 2020 онд АНУ-ыг ДЭМБ-ээс гаргах нэг жилийн хугацаатай процессыг эхлүүлсэн ч Жо Байден төрийг эрхийг авсныхаа дараа цуцалсан байдаг.

Вашингтон дахь Жоржтауны их сургуулийн дэлхийн эрүүл мэндийн профессор, ДЭМБ-ын Үндэсний болон дэлхийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн захирал Лауренс Гостин “Тэр бүрэн эрхээ хүлээн авсны эхний өдөр эсвэл захиргааныхаа эхээр ДЭМБ-гаас АНУ-ын гаргана гэдгийг нэлээн баттай хэлнэ” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button