Гадаад мэдээ

Зеленский: Хойд Солонгосын 3 мянган цэрэг шархадсан эсвэл амиа алдсан

АНУ болон Украины тагнуулын алба мэдэгдэл хийхдээ Хойд Солонгос 11-12 мянган цэрэг Украины дайнд Москваг дэмжихээр илгээсэн хэмээсэн байгаа. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ Курск мужид байлдаж буй Хойд Солонгосын 3 мянган цэрэг бэртсэн эсвэл амиа алдсан гэжээ. БНСУ-ын тагнуулын алба тооцоолохдоо 1,100 орчим цэрэг (100 орчим нь амь үрэгдсэн) бэртэж амиа алдсан хэмээсэн.        

Зеленский Украины зэвсэгт хүчний дээд командлагч Алескандр             Сирскийгээс хүлээн авсан мэдээллийнхээ дагуу “Х” платформ дээр нийтлэл бичихдээ “Урьдчилсан мэдээллээр бол Курск мужид амиа алдаж, шархадсан цэргүүдийн тоо аль хэдийн гурван мянга давсан” гэжээ. Үүн дээр нэмэгдэн Хойд Солонгос ОХУ-руу нэмж цэрэг, цэргийн техник илгээх эрсдэл байна гэж Зеленский бичсэн байна. Тэр “Солонгосын хойгийн эргэн тойронд болон хөрш зэргэлдээ бүс нутагт тогтворгүй байдал үүсэх эрсдэл нь Москва, Пёняны хамтын ажиллагаа ойртох тусам улам нэмэгдэж байгааг дэлхий дахин ухаарах хэрэгтэй” хэмээсэн юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зеленский америк кино л яриад байх юм . Америкийн буудаад буудаад үхдэггүй нэг цэрэг батильон цэргийг дуусгаж байдаг кино байдаг даа. Украйнчуудаас ч үрэгдэж л байгаа шүү дээ .

зочин
зочин
Reply to  Зочин

хар тамхиа хэрэглэсэн үедээ ингэж худлаа ярьдаг шиг байна. Эсвэл барууны ах нар нь үр дүн нэхэхээр айсандаа баахан цэрэг устгасан гэж хуурдаг юм шиг байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Украйн хүн үхдэггүй юм м�##�аа. Украйн цэргийн барууны хувцасыг ямарч бууны сум нэвтэлж чадахгүй.

Зочин
Зочин

Bulterchee

иргэн
иргэн

хичнээн УКРАЙНЫ АМЬ НАС, АМЬДРАЛААР НЬ СӨНӨӨЖ БАЙГААГАА БОДОДГҮЙЭЭ. үХСЭН АЛСАН ХҮН Л ТООЛДОГ БОЛЖ ХУВИРАВ.

Зочин
Зочин

Энэ �####�г жон ах нар нь хөнөөнө

Зочин
Зочин

ЕР НЬ ХҮНИЙ БИЕИЙН ХАРЬЦАА БЭЛЧЭЭРИЙН ХАРЬЦАА ХОЁР ШУУД ХАМААРАЛТАЙ ЮМ ШИГ ЭЭ

Зэв жанжин
Зэв жанжин

Тэр тарган нөхөр хөөрхий хойдуудыг хаа хамаагүй оросын золионд үрвээ.

Холбоотой мэдээ

Back to top button