Эдийн засгийн мэдээ
Алтны ханш 0.3 хувиар буурлаа
Арилжаанд оролцогчид АНУ-ын 2025 оны мөнгөний бодлогын төлөвийг анхааралтай ажиглаж буй үед ам.долларын ханш чангарч, алтны үнэ буурлаа.
Улмаар алтны ханш өнгөрсөн долоо хоногт нэг гаруй хувиар буурсны дараа унц нь 2615 ам.доллароор арилжаалагдаж байгаа юм. Тус металлын үнэ энэ онд хэд хэдэн удаа дээд цэгээ шинэчилж, Төв банкны худалдан авалттай холбоотойгоор 25 гаруй хувиар өсжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарснаар ам.долларын ханш чангарч, тавааруудын үнэ буурч байгаа юм. Ингэснээр “Bloomberg Dollar Spot Index” 0.3 хувиар өсөөд байгаа бол цагаан алт, паллади, мөнгөний үнэ бүгд өссөн дүнтэй байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.