НИЙГЭМ

Монголд газрын ховор элементийн судалгааны төв байгуулна

Ашигт малтмал газрын тосны газар, БНСУ-тай хамтран манай улсад ховор металлын судалгааны төв байгуулах ажлыг эхлүүлэхээр болжээ.

Манай улс газрын ховор металлын нөөцөө ашиглахын тулд арийн стандарт бүхий тоног судалгааны төв байгуулах шаардлага бий билээ. Иймд цаашид газрын ховор металлыг олборлох, экспортлохын тулд холбогдох хуулийг боловсруулж эхэлсэн. Судалгааны төв байгуулснаар газрын ховрын элементийн орд, түүний нөөцийг бүрэн тодохойлоход онцгой ач холбогдолтой талаар салбарын мэргэжилтнүүд хэлж буй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсны хүрээнд ийн хамтын судалгааны төв байгуулахаар болсон байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button