Дайн эхэлснээс хойш ОХУ-ын зэвсэгт хүчин хэрхэн өөрчлөгдөв

Украины дайн эхэлснээс хойш бараг гурван жилийн дараа ОХУ-ын зэвсэгт хүчин ихээхэн хохирол амссан ч фронт дээрх хүчээ нөхөн сэргээхэд нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Киев Москвагийн Хар тэнгисийн флотод ноцтой хохирол учруулж, ОХУ-ын тэнгисийн цэргийн олон хөрөнгийг Украины эрэг орчмоос холдуулж чадсан. Ингэснээр ОХУ Крымын хойг дахь баазыг ашиглах боломжоо тодорхой хэмжээгээр алдсан юм.
2024 оны турш Москва Украинд зүүн хэсэгт ихээхэн амжилт гаргаж урагшилсан ч энэ нь ОХУ-ын хуурай замын хүчнээс ихээхэн золиос шаардсан. Украины тооцоогоор 2022 оны хоёр сараас хойш 780,000 гаруй цэрэг амь үрэгдэж эсвэл шархаджээ. Барууны тооцоо үүнээс арай бага боловч Москвагийн хохирол намар, өвлийн улиралд дээд хэмжээнд хүрсэн гэх Украины үнэлгээг баталж буй.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр Украины засгийн газар мэдэгдэл хийхдээ арваннэгдүгээр сард ОХУ 3 тэрбум ам.долларын зэвсэг, тоног төхөөрөмж алдсан гэсэн юм. 2024 оны дөрөвдүгээр сард Европ дахь АНУ-ын армийн командлагч генерал Кристофер Каволи хэлэхдээ, ОХУ Украинд агаарын хүчнийхээ зөвхөн 10 хувийг алдсан хэмээжээ. Москвагийн арми стратегийн хүчин, сансрын чадавх, алсын зайны нисэх хүчиндээ ямар ч хохирол амсаагүй гэж Каволи АНУ-ын хууль тогтоогчдод хэлсэн юм.
Украинд амссан алдагдлаа нөхөхийг хичээж, Москва аж үйлдвэрийн салбараа дайны байдалд шилжүүлсэн. Зарим барууны шинжээчид ОХУ-ын шинэ тоног төхөөрөмжийн чанарт эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм. Москва засгийн газрын төсвийнхөө 40 хувийг зэвсэгт хүчиндээ зориулж байгаа. Аж үйлдвэрийн салбараа дайны үйлдвэрлэлд зориулсныхаа ачаар Москва цэргийн хэд хэдэн шинэ технологитой болсон.
Пуужингууд
Дайны эхний долоо хоногт ОХУ баруун Украин дахь зэвсгийн агуулах руу цохилт өгөхдөө Кинжал пуужинг байлдаанд анхны удаа ашигласан. Кинжал нь ОХУ-ын ерөнхийлөгч Ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд танилцуулсан “шинэ үеийн” зэвсгүүдийн нэг болох хайперсоник баллистик пуужин юм. Дайн эхэлснээс хойш тус пуужингаар Украинд олон удаа цохилт өгсөн. Хайперсоник пуужин гэдэг нь дуунаас хурдтай нисдэг зэвсэг юм. Дуунаас хурдан нисдэг тул аливаа агаарын хамгаалалтын систем устгахад хүндрэлтэй байдаг.
2024 оны эхээр Москва Украины эсрэг өөр нэг “шинэ үеийн” зэвсэг болох “Циркон” хайперсоник пуужинг ашигласан гэж Киев мэдэгдсэн. Тэгвэл 2024 оны арваннэгдүгээр сард Москва “Орешник” хэмээх шинэ дундын тусгалтай хайперсоник баллистик пуужинг Украины Днепр бүсэд байрлах батлан хамгаалах байгууламж руу харвасан юм. Энэхүү пуужин мак арав буюу дууны хурднаас арав дахин хурдтай нисэх чадвартай аж.
Украины албаны хүмүүс Днепр руу цохилт өгсөн пуужин мак 11-т хүрсэн гэж мэдээлсэн. Арванхоёрдугаар сарын дундуур Путин Орешник пуужинг “ОХУ болон манай холбоотнуудын аюулгүй байдлыг хамгаалах” зорилгоор масс үйлдвэрлэлд шилжүүлнэ гэж мэдэгдсэн байгаа.
ОХУ мөн Иран, Хойд Солонгос зэрэг холбоотнуудаасаа авсан баллистик пуужинг ашиглаж эхэлсэн. Арванхоёрдугаар сарын сүүлээр ОХУ-ын зэвсэгт хүчин олон жилийн турш ашигласан S-400 агаарын хамгаалалтын сайжруулсан хувилбар болох S-500 агаарын хамгаалалтын системийг ажиллуулах шинэ цэргийн хороо байгуулах гэж буйгаа зарласан.
Танкнууд ба хуягт машинууд

ОХУ-ын арми дайн эхэлсний эхний саруудад олон тооны танк, хуягт тээврийн хэрэгслээ алдсан. Их Британийн Стратегийн судалгааны Олон улсын хүрээлэн (IISS)-гийн мэдээлснээр, 2024 оны хоёрдугаар сард Москва 3,000 гаруй танкаа алдсан байна. Энэ нь дайн эхлэх үеийн нийт нөөцөөс давсан тоо юм.
Оросын арми Зөвлөлтийн үеийн нөөцөөсөө танк, хуягт машинаа ашиглахаас өөр аргагүй болж, музейд байршуулсан цэргийн механизмаа хүртэл гаргаж ирсэн. Кремлийн өнгөрсөн сард мэдэгдэлд ОХУ-ын томоохон студи 30 ширхэг Т-55 танк, найман ширхэг Зөвлөлтийн үеийн PT-76 танк, түүнчлэн явган цэргийн хуягт машинууд болон ачааны машинуудыг цэргийн албанд шилжүүлсэн гэсэн байна.
Мосфильмийн захирал Карен Шахназаров “Зэвсэгт хүчинд эдгээр хэрэгсэл шаардлагатай байгааг нь мэдэж байсан болохоор Батлан хамгаалах яамтай холбогдож, тэдгээр тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн” хэмээжээ.
Гэхдээ Зөвлөлтийн үеийн нөөц хязгаартай тул Москва шинэ хуягт машин, танкнуудын үйлдвэрлэлийг ихээхэн нэмэгдүүлсэн. Гэсэн ч барууны шинжээчид эдгээр шинэ тээврийн хэрэгслийн чанарт эргэлзэж буйгаа мэдэгдсэн юм. Украины дайнд ОХУ хамгийн сүүлийн үеийн Т-14 Армата танкаа түр хугацаанд ашигласан. Их Британийн зэвсэгт хүчний албан тушаалтан тэрхүү танкийг энэ арваны хамгийн хувьсгалт танк гэж тодорхойлж байсан юм. Тэгвэл Их Британийн Батлан хамгаалах яам 2023 оны нэгдүгээр сард мэдэгдэл хийхдээ Орос цэргүүдэд хуваарилсан Т-14 танкны эхний багц “маш муу нөхцөлтэй” байсан тул хүлээж авахаас татгалзсан гэсэн.
ОХУ-ын төрийн хэвлэлүүд мэдээлснээр Т-14 Арматаг 2023 оны дөрөвдүгээр сард Украины дайнд ашиглаж эхэлжээ. ТАСС агентлаг наймдугаар сард мэдээлэхдээ Т-14-ийг Украинд олж авсан туршлагын дагуу шинэчилнэ хэмээсэн юм. ОХУ Т-14-өөс гадна бусад танкнууддаа илүү энгийн арга замаар өөрчлөлт хийжээ. Украины зүүн ь фронтод шугамд “яст мэлхий танк” гэх хочтой, шургаар тогтоосон ган хамгаалалт бүхий танкнууд ажиглагдах болсон юм. Үүнээс гадна ОХУ-ын арми суудлын автомашин, гольфын тэрэг ашиглан тулалдааны талбар руу давшиж байсан гэж Украины цэргүүд мэдэгдсэн байна.
Дронууд
2022 оны хоёрдугаар сараас хойш Украин, ОХУ аль аль нь дроны технологид асар их дэвшил гаргаж, байлдаанд ашиглаж ирсэн. Энэ нь олон улсын анхаарлыг татаж буй. Москва, Киев дроныг тагнуул хийхээс эхлээд цохилт өгөх олон төрлийн зориулалттай ашиглаж байгаа. ОХУ-ын хамгийн өргөн хэрэглэдэг дронуудын нэг бол Ираны “Шахед” довтолгооны дрон юм.

Шахед дронууд чимээ бага гаргадаг, илрүүлэх хүндрэлтэй ч устгахад хялбар байдаг. Москва эдгээр дронуудын загварыг хэд хэдэн удаа шинэчилж, шөнө ажиллахад зориулан хар өнгөөр будсан юм. Вашингтод төвтэй судалгаа, шинжилгээний байгууллага болох “CNA”-ын Самуэл Бендетт ОХУ нь Орлан, Лансет зэрэг цэргийн зориулалттай дрон ашиглаж байгаа ч арилжааны зориулалттай дроныг хувирган ашиглах нь нэмэгдсэн гэжээ. Арилжааны дроныг хувирган ашиглах нь хоёр талд ажиглагдаж буй тренд юм. Бендет хэлэхдээ тийм дронууд хямд учир хурдан угсарч,ашиглаж болдог онцлогтой хэмээжээ.
Хямд арилжааны дронуудаас гадна хоёр тал шилэн кабелийн удирдлагатай дроныг илүү ашиглаж эхэлж байгаа аж. Ийм дрон нь алсаас удирддаг дронтой харьцуулахад сүлжээ таслах зэвсэг нөлөөлдөггүй юм. ОХУ Украиныг даган 2025 онд зэвсэгт хүчиндээ дронд зориулсан тусгай салбар байгуулахаар төлөвлөж байгаа.
Нисэх онгоцууд
ОХУ-ын нисэх хүчин нь орчин үеийн сөнөөгч онгоцноос эхлээд олон жилийн турш ашиглагдсан нисдэг тэргүүдээс бүрдэх зэвсгүүдтэй. Украины тооцоогоор ОХУ 369 онгоц, 329 нисдэг тэрэг алдсан байна. Энэ тоог бусад эх сурвалжууд хараахан баталгаажуулаагүй байгаа. 2024 оны зургаадугаар сард Украины тагнуулын байгууллага ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоц болох Su-57-д цохилт өгсөн гэж мэдэгсдсэн юм. Москвад хамгийн орчин үеийн Su-57 онгоцыг Украин руу илгээхээс зайлсхийж, Украины агаарын хамгаалалтын системээс хол байлгахыг эрмэлзэж байгаа юм.
Ийнхүү дайн эхлээд гурван жилийн хугацаа өнгөрөхөд ОХУ-ын зэвсэгт хүчин ихээхэн хэмжээний өөрлөлт хийгээд байна.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Украйны мэдээ бас л үлээнэ шүү дээ. 780 к цэргээ �##�дсан арми байлдах чадваргүй болж зуур�##�дсан дайнаас гарах ёстой байдаг юмаа. Гэтэл Оросын чөлөөлсөн газар нутаг нь томорсоор бгаа нь хэн нь ялж буйг тодорхой харуулна. Зэвсгийн хувьд ялангуяа пуужингийн технологиор Орос нь АНУгаас угаасаа л 20-30 жилээр түрүүлж явдгаа гээд дэлхий даяараа л мэднэ шүү дээ. НАТО Украйнд ялагдаад бгаагийн учир Оросын цэргийн технологи илүү бгаад оршино.
Украйнчууд одоогоор 18 настангууд 60 настангуудыг цэрэгт татахаар ярьж байгаа нь цэргүүд н ихээрээ �##�агдаж цэрэггүй болж байгаагийн шинж гэж гадны шинжээчид ярьж байх юм .Зеленский болон барууныхан дайныг зогсоох т�##�аар яриад эхлэжээ.Трампд найдлага тавьж байгаа юм байна шүү .Зеленский эцэстээ хүртэл дайтна ( сүүлчийн украйн тул�##�дахыг харах юм байхаа даа) гэсэн үгэндээ ороогдоод хэлэлцээнд орж чадахгүй байгаа юм байна .
Оросууд ялах нь ойлгомжтой!
Оросууд дэлхийн 2-р дайнд асар олон хүний амийг зольж байж нэг юм ялсан! Энэ Украйны дайнд ялах нь ч нэг юм ялсан гэсэн нэр зүүх л байх л даа? Гэхдээ бас л маш олон хүний амиар төлөх нь тодорхой! Оросын томчууд жирийн цэрэг, энгийн иргэнийг амь үрэгдэхэд нохой үхсэн чинээ тоодоггүй юм гэнэ лээ!
Эргүү хулмаснууд
Энэ ч украины тв-ээс л авсан мэдээг тоочжээ...өрөөсгөл муу тойм бна ...бодот байд�##� ш�##� өөр
Оросын ард түмэн эв нэгдэлтэй. Эх оронч мундаг ард түмэн