Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн эдийн засгийн төлөв: 2025 онд тодорхойгүй байдал хүлээж байна

Дэлхийн эдийн засаг ковидийн цар тахлын үр дагавраас ангижирч дөнгөж эхэлж байхад 2025 он шинэ сорилтууд аврах болов. 2024 онд дэлхийн инфялцын эсрэг тэмцэлд ялж, дэлхийн эдийн засгийг уналтад оруулалгүйгээр бодлогын хүүгээ бууруулж эхэлсэн. АНУ, Европт хувьцааны ханшууд дээд амжилт олон дахин тогтоосон юм.

Бодлогын хүүг буруулж, хувьцааны ханш нэмэгдэх нь ерөнхий эдийн засагт сайн ч хүмүүсийн хувьд ковидийн дараах үнийн өсөлт, амьжиргааны зардлын нэмэгдэл өөрчлөгдөөгүй хэвээр байв. Үүний улмаас 2024 онд дэлхий даяар эрх баригч нар сонгуульд ялагдал хүлээсэн юм. Тэгвэл олон хүний хувьд 2025 онд санхүүгийн нөхцөл байдал илүү хүндрэх магадлалтай байна.

Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп амласнаараа гаалийн татвар тавьж, бусад орнуудтай худалдааны дайн үүсгэвэл инфляц нэмэгдэн, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах магадлалтай. Үүнээс гадна Украин, Ойрх дорнод дахь дайн Герман, Франц, Канадын улс төрийн хямрал болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд нүүрлээд буй асуудлууд дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг сүүдэрлэж буй.

Зургийн эх сурвалж: CNN

Дэлхийн банкны мэдээлснээр, дэлхийн хамгийн ядуу орнууд сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хүнд эдийн засгийн нөхцөл байдалд оржээ. Тэдгээр орнууд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хүртэж чадаагүйгээс болж улам дордсон байна. Энэ улсуудын хувьд худалдааны дайны улмаас олон улсын худалдааны буурч, санхүүжилтийн нөхцөл байдал муудах зэрэг шинэ бэрхшээлүүд тулгарах нь муу мэдээ болно.

Харин чинээлэг орнуудад худалдан авах чадвар, амьдралын түвшин, ирээдүйн боломжууд буурч байгаа гэж бодож буй иргэдээ хэрхэн яаж тайвшруулах вэ гэдэг асуудал бий. Үүнийг шийдэхгүй бол аль хэт туйлширдаг намууд илүү өсөж, улс төрийн хуваагдал, засгийн газруудын тогтворгүй байдал үүсэж болзошгүй.

Улс орнуудын төсөв цар тахлын нөлөөний улмаас аль хэдийн туйлдаад байгаа. Тэгтэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, зэвсэгт хүчнээ сайжруулах, тэтгэвэртээ шинээр гарч буй иргэдийн нийгмийн халамжийг тавих зэрэг төсвийн мөнгө хэрэгтэй  чиглэлүүд гарч ирж байна. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд эрүүл эдийн засаг шаардлагатай. Энэ нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх гол нөхцөл юм. Гэхдээ засгийн газрууд олон жилийн турш хийсээр ирсэн шиг зүгээр л гадаад өрөө нэмэгдүүлэх шийдвэр гаргавал санхүүгийн хямралд өртөх эрсдэлтэй.

2025 оны эдийн засгийн төлөв

Европын Төв Банкны Ерөнхийлөгч Кристин Лагард 2025 онд "тодорхойгүй байдал элбэг" байна гэж хэлжээ. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамп бүх импортод 10-20 хувийн татвар, БНХАУ-ын бараанд 60 хувийн татвар ногдуулах уу, эсвэл энэ нь зөвхөн худалдааны хэлэлцээрийн эхний алхам байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Хэрэв тэр энэ шийдвэрээ хэрэгжүүлбэл аль салбар хамгийн их хохирол амсах, хэн хариу арга хэмжээ авах вэ гэдгээс их зүйл шалтгаална.

БНХАУ-ын эдийн засаг сүүлийн жилүүдэд өсөлтийн хурдаа алдаж байгаа тул бодлогын ихээхэн өөрчлөлт хийх дарамттай тулгарч байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар БНХАУ нь үйлдвэрлэлд хэт түшиглэхээ зогсоож, буурай иргэдийн орлогыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг дэмжих шаардлагатай аж.

Европ ч мөн адил. Тус бүс нутаг цар тахлын дараа АНУ-тай харьцуулахад эдийн засгийн хувьд илүү хоцрогдсон. Европын эдийн засаг хөрөнгө оруулалтын дутагдал, ур чадварын хомсдол зэрэг суурь асуудлуудаа шийдэж чадах уу? Үүний тулд Герман, Францын улс төрийн мухардлуудыг шийдвэрлэх шаардлагатай.

Бусад улсын хувьд долларын ханшийн өсөлт нь муу мэдээ байж магадгүй. Хэрэв Трампын бодлого инфляцыг нэмэгдүүлж, АНУ-ын Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүг бууруулахыг саатуулбал, долларын зээлүүдийг илүү үнэтэй болгоно.

Мөн Украин, Ойрх дорнод дахь мөргөлдөөний эдийн засагт үзүүлэх нөлөө, тэр дундаа дэлхийн эдийн засгийг түлшээр хангадаг газрын тосны үнийн өсөлт ямар үр дагавар авчрах нь тодорхойгүй хэвээр байна.

Одоогоор бодлого боловсруулагчид болон санхүүгийн зах зээлүүд дэлхийн эдийн засаг эдгээр асуудлуудыг даван туулж, төв банкнууд хүүг хэвийн түвшинд эргүүлнэ гэж найдаж буй. Гэхдээ Олон Улсын Валютын Сангийн хамгийн сүүлийн эдийн засгийн төлөвтөө "Тодорхойгүй цаг үед бэлтгэлтэй бай" гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оюунсүрэн
Оюунсүрэн
1 сар 7, 2025 12:54

Iim ued harun manai zasag ovoo bgaan bishuu
Gazriin bayalgaas hurteefeed l baigaadaa

Холбоотой мэдээ

Back to top button