Медведев 2025 он ОХУ-д томоохон ялалт авчирна гэж таамаглав

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2025 он эх орных нь хувьд “ялалтын жил” болно гэж сошиал платформ дээрээ нийтэлжээ. Медведев өөрийн X (хуучнаар Twitter) хаягтаа ОХУ-ын далбаа бүхий дүрс дээр "Шинэ жилийн мэнд, дэлхий! Шинэ жилийн мэнд, хайрт Орос минь! 2025 он бол Их Ялалтын Жил" хэмээн бичсэн юм.
2008–2012 онд ОХУ-ын ерөнхийлөгч байсан Медведев одоо ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэд даргаар ажилладаг. Тэрбээр Х дээрс нийтлэлээсээ гадна Телеграм сувагтаа хоёр минутын видео мэндчилгээ оруулж, 2024 оныг "хүнд хэцүү сорилтууд, томоохон амжилтуудын жил" хэмээн тодорхойлсон байна. Мөн Медведев “Эх орноо хамгаалан тулалдаж буй хүмүүс болон цэргийн үйлдвэрлэлд ажиллаж буй хүмүүст” талархал илэрхийлжээ.
2025 оныг тэрээр “Их Ялалтын ой” гэж тодорхойлсон нь ОХУ Дэлхийн II дайнд Нацист Германыг ялахад оруулсан хувь нэмэртэй зүйрлэж буй хэрэг юм. Медведев “Бид Оросын алдарт түүхээс хүч, зориг авдаг. Өнгөрсөн үеийн уламжлалыг хүндэтгэж, ирээдүйд итгэлтэйгээр урагшилна” гэсэн юм.
Мөн Путин шинэ оны мэндчилгээндээ 2025 оныг “Эх оронч хамгаалагчдын жил” хэмээн зарласан тухай Медведев онцолжээ. Телевизээр цацагдсан мэндчилгээнд Путин “ОХУ-ын байлдагчид, командлагчид нар ойр дотнынхон, найз нөхөд болон Оросын сая сая хүний зүрх сэтгэлд байна” гэж хэлсэн байна.
Үүний зэрэгцээ, Путиний холбоотон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Путинд мэндчилгээ илгээж, 2025 он “21-р зуунд ОХУ-ын арми, ард түмэн шинэ нацистуудыг ялсан дайны ялалтын жил” болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн гэж Хойд Солонгосын KCNA агентлаг мэдээлжээ.
Дайны судалгааны хүрээлэн (ISW) анализ хийхдээ Путиний мэндчилгээ нь Кремлийн зүгээс ОХУ-ын нийгмийг цэргийн хэлбэрт шилжүүлэх, дайнд оролцогч ахмад дайчдыг тайвшруулах зорилготой гэсэн байна.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха хааа....
Энэ бид 2-ын таамагл�##� ч дээ.
ЭНЭ МӨНХИЙН СОГТУУ НӨХӨР ГЭНЭТ НЭГ УХААН ОРХООРОО ХАР ДАРСАН ЗҮҮДЭЭ ЭСРЭГЭЭР НЬ ЯРЬЖ ЖААХАН Ч ГЭСЭН ТАЙТГАРДАГ ЗАНТАЙ БОЛЖ ДЭЭ, �######�УУЛ!
Хөрш улс руу дайрч эзлэн түрэмгийлж байж бас эх орноо хамга�##�ж гэчихжээ.
ФАШИСТ !
neg imerhu zurhni hitei aalznud usrdu baildani talbar der ochod baildahgui bj olon awin huhdin amiar togloh yum da setgetsin uwchuun gej im shunalin tulmnudin umnis hairan amia zolj bdag m#lnud duren bg boljor arga ch ugui bizde
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch