НИЙГЭМ
Энэ сарын 08-нд НӨАТ-ын баримтаа бүртгүүлж, буцаалтаа авна
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/ebarimt-nuat.jpg)
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2024 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ сарын 8-нд 23:59 цагт хаагдана. Иймд энэ өдөртөө багтаж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авна.
2024 оны 10-12 сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд иргэд бүртгүүлэх шаардлагатай. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг. Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог билээ. Харин гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгох аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.