Нийгмийн

Дэлхийн хамгийн өндөр настай иргэн 116 насандаа таалал төгсчээ

Япон улсын иргэн 2023 оны 12-р сард дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч байсан Томико Итора таалал төгсчээ. Тэрээр, 1908 оны 5-р сарын 23-нд Осака хотод төрсөн бөгөөд айлын гурван хүүхдийн том нь бөгөөд багаасаа спорт, тэр дундаа волейболоор хичээллэдэг байсан аж. Дэлхийн II дайны үед гэр бүл зохиож, Японд гэр бүлийн бизнес эрхэлдэг байжээ. Урт насласан нууцаа, үргэлж хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдарч ирсэн бөгөөд ууланд авиралт хийж, японы калпис нэртэй сүүн ундааг тогтмол уудаг байсан талаараа хуваалцаж байсан юм.

Түүнийг нас барсны дараа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр 116 настай Бразилын Ина Канабарро Лукас тодорсон байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button