СПОРТ

Сэлэнгэ Бодонсод ирэх Демаркус Казинс гэж хэн бэ


Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал тун сонирхолтой болж байна. Багуудын өрсөлдөөн, бүрэлдэхүүн, тоглолт, хөшигний ар дахь үйл явдлууд гээд драма дүүрэн 30 дахь улирал өрнөж буй.

Энэ удаа NBA-д шуугиулж, бүх одод явсан Демаркус Казинс Монголд ирж байгаа аж. Өдгөө 34 настай тэрбээр Сэлэнгэ Бодонс багтай энэ улирлыг дуустал гэрээ байгуулжээ. Түүнийг албан ёсоор танилцуулах үйл ажиллагаа өчигдөр /2024.01.10/ болох тов гарсан.

Демаркус Казинсын хувьд 2018 онд ахиллын шөрмөсөө тасалж, түүнээс хойш хэзээ ч хуучин тоглож чадаагүй. Угтаа 2017-2018 оны улиралд NBA-д Казинс шиг төвийн тоглогч байгаагүй билээ. Одоогийн Йокич шиг тоглолт бүрт л трипл-дабл хийх нь холгүй, 40 оноог зовох зүйлгүй авдаг байв. Гэвч бэртлийн улмаас гайхалтай замнал нь удаан үргэлжлээгүй. Сүүлд Голден Стэйт Уорриорс, Лос Анжелес Лэйкерс, Милуоки Бакс, Денвер Наггетс багуудад нэгдэж, аваргын төлөө өрсөлдсөн ч дутуудсан. Улмаар Азийг зорьж, Тайванийн Т1 лигт тоглосон түүхтэй.

Мөн өнгөрсөн намар мэргэжлийн 3х3 сагсан бөмбөгт дебютээ хийж, Хятадын багийн өмсгөлтэй олон улсын томоохон тэмцээнүүдэд тоглоод амжсан.

Харин Сэлэнгэ Бодонс баг энэ улирал тун онцгой байгаа. Тэд одоогоор хүснэгтийн хоёрдугаарт Хүлэгүүдийн ард бичигдэж байна. Багтаа нэгтгэсэн легиорер тамирчид нь болох Ахмад, Силла нар ч ажлаа сайн хийж байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн монгол тамирчдынх нь үр нөлөө үлэмж бий.

Учраа олж, аваргын төлөө өрсөлдөж буй Бодонс дээр Казинс ирнэ гэдэг тэднийг улам хүчирхэг болголоо. Казинсыг хамгаална гэдэг бусад багууд толгойны өвчин байх нь гарцаагүй. Гагцхүү Бодонс, Казинс хоёр хэр тохирох вэ гэдэг асуулт сонирхол татаж байна. Казинс өнгөрсөн жил Тайванийн лигт түрүүлж, хамаг шагналыг нь хуу хамсан айхтар үзүүлэлттэй Монголын лигт ирж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button