СПОРТ

Сонгогдсон 33 бөхийн допингийн шинжилгээг танилцуулж эхэллээ

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 2025 оны нэгдүгээр сарын 14 буюу өнөөдрийг хүртэл үндэсний бөхийн 33 тамирчныг өөрийн байгууллагын эрхийн хүрээнд сонгон, допингийн шинжилгээ авчээ.

“Монада” буюу МҮДЭБ нь бөхчүүдээс авсан сорьцоо ХБНГУ-ын Дрезденийн Спортын биохимийн ба Допингийн анализын институтын /Dresdner Strasse 12, 01731 Kreischa, Deutschland/ итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна.

Ингээд допингийн хариуг илгээсэн дарааллын дагуу танилцуулж эхэлжээ.

МҮБХ, МҮДЭБ хамтран 2025 оны нэг, дөрөвдүгээр улиралд бөхчүүдээс шээс болон цуснаас шинжилгээ авч допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу ийн ажиллаж байгаа гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 15, 2025 17:32

33 бөхөөс илэрээгүй бол асууд�##� бхгүй юм байна.Дараад авилгаа авчихсан бол монголд авилга багадсан биш наад шинжилгээгээ зогсоосон дээр

Холбоотой мэдээ

Back to top button