Энтертайнмент

Алдарт найруулагч Дэвид Линч 78 насандаа таалал төгслөө

Сюрреалист уран бүтээл Mulholland Drive, Twin Peaks зэрэг киногоороо алдартай найруулагч Дэвид Линч 78 насандаа таалал төгслөө.

Линчийн нас барсныг гэр бүлийнхэн нь түүний албан ёсны фэйсбүк хуудсан дээр зарласан байна. "Тэр бидэнтэй хамт байхгүй гэхээр асар том орон зай хоосорч үлдлээ" хэмээн бичжээ. Тэрээр олон жил тамхи татсан учир уушгины өвчинтэйгөө тэмцэж байсан юм. Мэргэжлийн кино найруулагчийн ур чадвараа харуулсан "Blue Velvet", "The Elephant Man", "Mulholland Drive" бүтээлүүдээрээ Оскарын шагналд гурван удаа нэр дэвшсэн.

Түүний сүүлд ажилласан томоохон төсөл нь 2017 онд цацагдсан Twin Peaks: The Return байсан бөгөөд 1990-ээд оны эхээр хоёр улирал үргэлжилсэн телевизийн цуврал киног бүтээсэн юм. 1990 онд Каннын кино наадмаас "Wild at Heart" киногоор Palme d'Or шагналыг хүртэж байсан билээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 17, 2025 12:20

Тамхичид тамхиа хаяарай.

Back to top button